Үндсэн агуулга руу очих

DOMANI төслийн хүрээнд Дархан ХААИС-д зэргийн бус сургалтын хөтөлбөр боловсруулах сургалт зохион байгуулагдлаа

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

DOMANI төслийн хүрээнд тус сургууль дээр Европын бичил зэрэг (Micro-Credential)-ийн зарчимд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр багш, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалт нь онлайн болон танхимын хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд мэргэжлийн тэнхимийн нийт 33 багш, ажилтан хамрагдсан байна.

Сургалт нь дөрвөн үе шаттайгаар хэрэгжиж, хичээл сонгох, хөтөлбөр боловсруулах, интерактив болон дижитал хэрэгсэл ашиглан хичээлийг бэлтгэх зэрэг үндсэн чиглэлүүдийг хамарсан юм. Энэ хүрээнд зэргийн бус сургалтын 4 хичээлийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, сургалтын үр дүн, үнэлгээ, бүтэц зэрэг агуулгыг Европын болон олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсруулав.

Мөн Genially, VideoScribe зэрэг интерактив хэрэгслүүдийг сургалтад ашиглах арга зүйгээр багш нарыг чадавхжууллаа. Түүнчлэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэргэжлийн тэнхимүүдийн багш нарт сургалт зохион байгуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжлээ. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд ХААИС нь Европын стандарттай нийцсэн өндөр чанартай зэргийн бус сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх институцийн чадавхаа бэхжүүлсэн чухал алхам боллоо.

DOMANI төслийн Facebook хуудсанд нийтлэгдсэн:

https://www.facebook.com/share/p/1beqxBLYCn/

DOMANI төслийн хүрээнд Дархан ХААИС-д зэргийн бус сургалтын хөтөлбөр боловсруулах сургалт зохион байгуулагдлаа