Номын сан
ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн номын сан 9589 төрлийн 34618 ширхэг ном, сэтгүүл, хэвлэмэл болон хэвлэмэл бус материалын сан хөмрөгтэй. Номын сангийн фондын сан хөмрөгийн үндсэн мэдээлэл 2005 оноос цахим мэдээллийн баазад бүрэн орж, уламжлалт цаасан каталогиос электрон каталогид шилжсэнээр уншлага-үйлчилгээнд зураасан кодын үйлчилгээг нэвтрүүллээ. Мөн 2019 оноос үүлэн технологи дээр суурилсан Lib4U Net Version хувилбарыг нэвтрүүлэн, уншигчийн бүртгэл, үйлчилгээ, статистик гэсэн 3 модулыг шинээр ашиглаж эхэллээ.
Түүнчлэн монгол, англи, орос ном, сурах бичгийн каталоги болон тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын CD каталоги үүсгэн хэрэглээнд ашиглаж байна.
Номын сангийн бүтэц:
- Номын фонд
- Уншлагын үндсэн танхим
- Чөлөөт уншлагын танхим
- Эрдэм шинжилгээний уншлагын танхим
- Бие даалтын танхим
Номын фонд
Шинжлэх ухааны бүх л салбарын монгол болон гадаад хэл дээрх ном, сурах бичиг, түүх, соёл, танин мэдэхүй, уран зохиолын номууд фондонд хадгалагддаг. Номыг фондоос авч үйлчлүүлэх бол иргэний болон оюутны үнэмлэхийг үндэслэн 3-7 хоногийн хугацаатай гадуур олгодог. Мөн фондонд ирсэн шинэ номын үзэсгэлэнг тогтмол гарган сурталчилж, бусад номыг эргэлтэнд оруулах зорилгоор сэдэвчилсэн үзэсгэлэн гаргадаг.
Уншлагын үндсэн танхим
Уншлагын үндсэн танхим нь 138 м2 талбайтай, 100 хүний суудалтай. Нийтдээ 4000 орчим ном бүхий ойрын фондтой. Номын санч нь уншигчдыг лавлагаа-мэдээллээр хангаж үйлчилдэг.
Чөлөөт уншлагын танхим
Чөлөөт уншлагын танхим нь 140.4 м2 талбайтай, 50 хүний суудалтай. Нийтдээ 2000 гаруй хичээлээс гадуур унших номтой.
Эрдэм шинжилгээний уншлагын танхим
Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь 78.12 м2 талбай бүхий 32 хүний суудалтай. Бакалавр, магистр, докторын бүтээлүүд, судалгааны ажлын CD-нүүд зэрэг 1000 орчим мэдээллийн сантай.
Оюутны бие даалтын танхим
Оюутны бие даалтын танхим нь 66.96 м2 талбайтай, 26 хүний суудалтай. Оюутнууд бие дааж хичээлээ давтах тухтай орчныг бүрдүүлж өгдөг.
Номын сангийн ажиллах цагийн хуваарь
|
Гараг |
Үдийн завсарлага |
Нийтэд үйлчлэх |
|
Даваа-Баасан |
12.30-13.30 |
09:00-18:00 |
|
Бямба, Ням |
- - - |
Амарна |
Номын сангийн электрон каталогийн хаяг: sab.lib4u.net