Үндсэн агуулга руу очих

DOMANI төслийн консорциумын уулзалт Эстони улсын Тарту хотод зохион байгуулагдлаа.

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

Тус төслийн Удирдах зөвлөл (Steering Group) болон төслийн менежментийн уулзалт Эстони улсын Тарту хот дахь Эстонийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургуульд 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад төслийн түнш байгууллагуудын нийт 26 төлөөлөгч оролцож, төслийн хэрэгжилтийн явц, удирдлага, чанарын баталгаажуулалт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад тус сургуулиас захирал доктор П.Ганхуяг болон Шинжлэх ухаан, хамтын ажиллагааны албаны дарга доктор П. Мэнд-Амгалан нар оролцож, төслийн удирдлага, хамтын ажиллагаа, цаашдын хэрэгжилтийн асуудлаар санал солилцлоо.

Төслийн уулзалтын үеэр бичил зэрэг (micro-credential)-ийн эрэлт хэрэгцээ, загвар боловсруулалтын талаар хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулж, цаашдын сургалтын үйл ажиллагаанд ашиглах боломжуудыг хэлэлцсэн юм. Мөн төслийн чанарын баталгаажуулалтын бүтэц, үүрэг хариуцлагыг эцэслэн баталж, түнш орон бүрийн төлөөллийг багтаасан Чанарын баталгаажуулалтын багийг байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор оролцогч их сургууль бүр чанарын баталгаажуулалтын хариуцсан төлөөлөгчийг томилохоор болов.

Тарту хотноо болсон энэхүү уулзалт нь DOMANI төслийн түнш байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн дараагийн шатны хэрэгжилтийн чиглэл, зорилтуудыг тодорхойлох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

DOMANI төслийн консорциумын уулзалт Эстони улсын Тарту хотод зохион байгуулагдлаа.
DOMANI төслийн консорциумын уулзалт Эстони улсын Тарту хотод зохион байгуулагдлаа.