Үндсэн агуулга руу очих

🌍 ДОМАНИ төслийн консорциумын удирдагч байгууллага Эстонийн ХААИС-н төлөөлөл Агроэкологи Бизнесийн сургуульд ажиллалаа.

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

2026 оны 5 дугаар сарын 7–8-ны өдрүүдэд ДОМАНИ төслийн консорциумын удирдагч байгууллага Эстонийн Хөдөө Аж Өхуйн их сургуулийн төлөөлөгч, тус сургуулийн ахлах судлаач Антон Шкаруба (PhD) ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуульд төслийн чанарын баталгаажуулалт, мониторингийн чиглэлээр ажилласан.

📚 Хоёр өдрийн чанарын баталгаажуулалтын ажлын хүрээнд дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа.
🔹 ДОМАНИ төслийн хүрээнд хөгжүүлж буй Зэргийн бус сургалтын дөрвөн хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, мониторинг
🔹 Их, дээд сургууль, төрийн байгууллага, байгаль орчны салбар, судалгааны байгууллага болон үйлдвэрлэлийн төлөөллийг оролцуулсан ДОМАНИ төслийн мэдээллийг хүргэх, түгээн дэлгэрүүлэх семинар
🔹 “Тойрог эдийн засгийн хөгжил: Сорилт ба шийдэл” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлын оролцоо
🔹 Инноваци, тогтвортой боловсролын чиглэлийг онцолсон “Академик Дуу хоолой” англи хэлний илтгэлийн уралдаан

💡 Дээрх арга хэмжээнүүдийн үеэр ДОМАНИ төслийн тэргүүлэх чиглэлүүд болох:
• Дээд боловсрол дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн (ICT) интеграцчилал
• Дижитал шилжилт болон МҮҮДЛ сургалтын удирдлагын системийн (LMS) хэрэгжилт           • Зэргийн бус сургалтын экосистем
• Хүртээмжтэй боловсрол болон насан туршийн суралцахуй

• Ногоон хөгжил, тойрог эдийн засаг зэрэг сэдвүүдийг өргөн хүрээнд хэлэлцэж, туршлага солилцов.

🤝 Хоёр өдрийн үйл ажиллагаанд Монгол Улсын бусад аймаг, бүс нутгийн их, дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын 80 гаруй төлөөлөгч танхим болон цахим хэлбэрээр оролцож, мэдлэг туршлага солилцох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол болон Европын түнш байгууллагуудын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх таатай боломжийг бүрдүүллээ.