Итали улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтын сонгон шалгаруулалт

“NATURATION – Байгальд суурилсан хотын дахин төлөвлөлт” сэдэвт Итали улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтанд оролцох 1 магистрант оюутныг сонгон шалгаруулна.
Дархан дахь ХААИС-н харьяа Агроэкологи Бизнесийн Сургуульд Европын холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй ДОМАНИ төслийн Ажлын багц-5н хүрээнд Итали улсын Катаниа хотноо зохион байгуулагдах “NATURATION – Nature-Based Urban Regeneration” сэдэвт зуны сургалтанд оролцох 1 магистрант оюутныг нээлттэй сонгон шалгаруулж байна.
Тус зуны сургалт нь дараах чиглэлийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
- Биологийн олон янз байдал ба экосистемийн менежмент
- Хүрээлэн буй орчны засаглал ба тогтвортой хөгжил
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх
- Байгальд суурилсан хотын дахин төлөвлөлт
Хөтөлбөрт DOMANI төслийн түнш байгууллагуудын багш, судлаач, залуу эрдэмтэн, оюутнууд оролцоно.
Хугацаа: Итали улс, Катаниа хотод 2026 оны 9 дүгээр сарын 15–29 хооронд зохион байгуулагдана.
Зуны сургалт нь дараах хоёр үе шаттайгаар явагдана:
- 2026 оны 9 дүгээр сарын 15–22 — Итали улсын Катаниа хотод биечлэн танхимын болон багийн сургалтанд оролцох
- 2026 оны 9 дүгээр сарын 23–29 — Цахим сургалт болон бие даалтын ажил
Санхүүжилт
Оролцогчийн дараах зардлыг ХААИС-н харьяа Агроэкологи Бизнесийн Сургууль бүрэн хариуцна. Үүнд:
- Олон улсын нислэгийн тийз 2 талын
- Байр
- Өглөө, өдөр, оройн хоолны томилолтын зардал
Тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь:
- ХААИС-н харьяа Агроэкологи Бизнесийн Сургуулийн магистрант эсвэл докторант оюутан байх
- Хот төлөвлөлт, байгаль орчин, экологи, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээр сонирхолтой байх
- Олон улсын сургалт, хэлэлцүүлэгт оролцохуйц англи хэлний мэдлэгтэй байх
- Танхимын болон цахим сургалтын аль алинд бүрэн хамрагдах боломжтой байх
Бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд дараах материалыг ирүүлнэ:
- Яагаад тус зуны сургалтанд оролцохыг хүссэн шалтгаан өөрийн сонирхлыг илэрхийлсэн эссэ (1 нүүрээс хэтрэхгүй)
- Намтар (CV)
- Сурлагын дүнгийн хуулбар, суралцаж буйг тодорхойлох бичиг
Сонгох шалгуур
Материалыг дараах үзүүлэлтээр үнэлнэ:
- Хөтөлбөрт хамрагдах хүсэл, идэвх санаачилга
- Сурлагын амжилт
- Судалгааны болон мэргэжлийн чиглэлийн уялдаа
- Англи хэлний харилцааны чадвар
Материал хүлээн авах хугацаа, хаяг
2026 оны 6р сарын 2ны 17 цаг хүртэл дараах имэйл хаягаар илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албанаас лавлана уу.



