Хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нь
Төслийн тухай: Энэхүү төсөл нь хүрээлэн буй орчны сургалтыг боловсронгуй болгохоос гадна Монгол орны хүрээлэн буй орчны асуудал, түүнийг шийдвэрлэхэд анхаарна. Хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгодог туршлагатай Европын Холбоо (ЕХ)-ны хоёр их сургууль болох (Унгар улсын Сегедийн их сургууль – USZ болон Финлянд улсын Оулугийн их сургууль – UO) нь Монгол улсын гурван сургууль болох (Дархан дахь ХААИС-ын Агроэкологи бизнесийн сургууль – SAB, MULS, Монгол улсын их сургууль – МУИС, Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль – GMIT)-ийн хүрээлэн буй орчны инженерчлэл (ХБОИ)- ийн бакалаврын хөтөлбөрийг шинэчлэнэ. Мөн МУИС-д хүрээлэн буй орчны инженерчлэлийн магистрын сургалтын хөтөлбөрийг шинээр бий болгож хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд Европын түншүүд Монголын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, шинэ хичээлийг хөгжүүлэх, семинар, лабораторийн түвшинг ахиулах, шинэ тараах материал, танилцуулга болон лабораторийн үнэлгээ, Массив Нээлттэй Онлайн сургалт (MOOC)-ийг бэлтгэхээс гадна Монголын гурван их сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургалтын орчин үеийн дэвшилтэт технологи болон тоног төхөөрөмж бүхий лабораторийг байгуулж сургалтанд ашиглана. Энэхүү төслөөр дамжуулан ХБОИ-ийн магистрын хөтөлбөр шинээр нээгдэж, хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбар шинэчлэгдэх, энэ салбарт боловсон хүчин (багш, техникч гэх мэт) бэлтгэгдэж, үйлдвэрлэл сургалт хосолсон хөтөлбөрөөр хичээл заагдах юм. Мөн олон нийт, залуу судлаачид, оюутнууд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлын талаар мэдээлэлтэй болсоноор оюутнууд ахисан түвшний хөтөлбөрт хамрагдах, үйлдвэрүүдтэй хамтран ажиллах харилцаа холбоо бий болж, ЕХ Монголын хамтын ажиллагааг дээд боловсрол, судалгаа хөгжүүлэлтийн үндсэн дээр бэхжүүлнэ.
Түнш байгууллагууд:
Унгар улсын Сегедийн их сургууль – USZ,
Финлянд улсын Оулугийн их сургууль – UO,
Дархан дахь ХААИС-ын Агроэкологи бизнесийн сургууль – SAB, MULS,
Монгол улсын их сургууль – МУИС,
Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль – GMIT
Төслийн брошурыг эндээс үзнэ үү.
https://tacmee.eu/wp-content/uploads/2022/03/TACMEE-Brosura-en.pdf
Төслийн талаарх илүү дэлгэрэнгүйг вэбээс үзнэ үү

