📞 70373737 f
DOMANICompleted

Украин болон Монгол Улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын экосистемийг хөгжүүлэх нь 

Years 9 – 1
GID 101179859 

Төслийн тухай: DOMANI төслийн зорилго нь сургалтын арга зүйн ирээдүйн чиг хандлага, бичил кредитын сургалт, салбар хоорондын уялдаатай сургалтын хэлбэрүүдийг үндэсний болон олон улсын боловсролын системд нэгтгэх замаар дээд боловсролын салбарын шинэчлэл, инновацыг дэмжихэд оршино.  

DOMANI төслийн зорилтот орнуудын (Украин, Монгол) ногоон шилжилтэнд дэмжлэг үзүүлэхэд шийдэлд суурилсан àрга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нэн шааардлагатай болж буй энэ үед, дээд боловсролын салбар нь оюутнуудад хүрээлэн буй орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, бүтээлчээр сэтгэх, хамтран ажиллах зэрэгт шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх үүрэгтэй болж байна. 

DOMANI нь холбогдох ур чадварыг хамарсан микро кредитын сургалтуудыг боловсруулж, турших замаар түнш орнуудын эдийн засгийн эргэлтийн болон ногоон өөрчлөлтөд хувь нэмэр оруулахаас гадна Украин улсад дайны үеийн тэсвэр тэвчээр, дайны дараах сэргэлтэд хувь нэмэр оруулах болно. DOMANI нь хамтрагч улс орнуудын тогтвортой байдлын шилжилтийг дэмжихэд шаардлагатай чадамжыг олгох, сургахад онцгойлон анхаарна. DOMANI төсөл нь насан туршийн боловсролыг дэмжихийн зэрэгцээ уян хатан сургалтын нөхцөл, дижитал шийдлүүдийг бий болгосноор хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүмүүст боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.  

Төслийн хүрээнд төсөл хэрэгжиж буй их сургууль тус бүрд 4 микро кредитын иж бүрэн цахим хичээл бэлтгэгдэж, үндэсний болон олон улсын зуны сургалт, хакатонууд зохион байгуулагдсанаар шийдэлд суурилсан сургалтын аргууд туршигдан, тойрог эдийн засаг, хүрээлэн буй орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих менторшипын хөтөлбөр хэрэгжиж, түнш сургууль тус бүр зэргийн бус сургалтын дүрэм журмаа баталгаажуулсанаар үндэсний хэмжээнд энэхүү сургалтын экосистемийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.  

Төслийн талаарх илүү дэлгэрэнгүйг вэбээс үзнэ үү 

https://domaniproject.eu/objective/ 

 

Түнш байгууллагууд: 

Эстонийн ХААИС, Эстони 

Катанагийн их сургууль, Итали 

Киев хот дахь Транс Чевченкогийн улсын их сургууль, Украйн  

Каразин Харкив хотын улсын их сургууль, Украйн 

Монгол улсын их сургууль, Монгол 

Дархан дахь ХААИС-ийн харьяа Агроэкологи Бизнесийн сургууль, Монгол 

Хүрээлэн буй орчны аудитын холбоо, Монгол 

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Монгол  

Боловсрол, Залуучуудын газар, Эстони 

Систем инновацийн төв, Унгар  

Цаг уур, ус судлалын нийгэмлэг, ТББ Украйн 

Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын үндэсний агентлаг, Украйн 

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01