📞 70373737 f
Буцах

ДАРХАН ХААИС-ын төлөөлөл ЭРАСМУС+ хөтөлбөрийн санхүүжилттэй DIGITAL MOVE төслийн менежментийн хуралд оролцлоо.


Европын Холбооны Эрасмус+ Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “ДИЖИТАЛ MOVE- Монгол- Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг дэмжих нь” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжиж байна. Уг төслийн менежментийн хурал 2025 оны 10-р сарын 20-24ны өдрүүдэд Словак улсын Кошице хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус менежментийн хуралд төслийн түнш Францын Коте Де Азурын Их сургууль, Словакын Кошицегийн Техникийн их сургууль, Вьетнам улсаас Дананы Их сургууль, На Траны Их сургууль зэрэг 6 их сургууль, Монгол улсаас СИТИ их сургууль, Оточ Манрамба их сургууль, ХААИС-ийн харьяа Агроэкологи Бизнесийн сургууль, Эрдэнэт цогцолбор дээр сургуулиуд оролцсон юм.   

Уг төслийн хүрээнд 2030 он хүртэл хэрэгжих тус сургуулийн Дээд боловсролын цахим шилжилтийн стратегийн төлөвлөгөө боловсруулагдсанаас гадна цахим сургалтын арга зүйн төв байгуулагдаж, цахим болон танхим хосолсон сургалтын шинэлэг арга зүйгээр мэргэжлийн хичээлүүдийг сайжруулах, Европын холбооны түнш их сургуулиудад багш, мэргэжилтнүүд сургалтанд хамрагдах зэрэг олон ажлууд хийгдэж байна.  

Төслийн менежментийн энэ удаагийн хуралд тус сургуулийн дэд захирал доктор П.Мэнд-Амгалан, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас нар оролцлоо.  




ДАРХАН ХААИС-ын төлөөлөл ЭРАСМУС+ хөтөлбөрийн санхүүжилттэй DIGITAL MOVE төслийн менежментийн хуралд оролцлоо.

ДАРХАН ХААИС-ын төлөөлөл ЭРАСМУС+ хөтөлбөрийн санхүүжилттэй DIGITAL MOVE төслийн менежментийн хуралд оролцлоо.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01