ДАРХАН ХААИС-ын төлөөлөл ЭРАСМУС+ хөтөлбөрийн санхүүжилттэй DIGITAL MOVE төслийн тайлангийн хуралд оролцлоо.
Европын Холбооны Эрасмус+ Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “ДИЖИТАЛ MOVE- Монгол- Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг дэмжих нь” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжиж байна. Уг төслийн хаалтын тайлангийн хурал 2026 оны 1-р сарын 13-16ны өдрүүдэд Вьетнам улсын Дананг хотод төслийн тайлангийн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд төслийн түнш Францын Коте Де Азурын Их сургууль, Словакын Кошицегийн Техникийн их сургууль, Вьетнам улсаас Дананы Их сургууль, На Траны Их сургууль зэрэг 6 их сургууль, Монгол улсаас СИТИ их сургууль, Оточ Манрамба их сургууль, ХААИС-ийн харьяа Агроэкологи Бизнесийн сургууль, Эрдэнэт цогцолбор дээр сургуулиуд оролцсон юм.
Төслийн менежментийн хуралд тус сургуулийн дэд захирал доктор П.Мэнд-Амгалан, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас, Бизнес удирдлагын тэнхмийн эрхлэгч доктор Ц.Бурмаа, Хүрээлэн буй орчин судлалын тэнхмийн багш Д.Дарханбаяр нар оролцлоо.





