Skip to main content

ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ

ACHIEVEMENTS |

“ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ” АЛБАН ЁСООР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх "Дархан нээлттэй их сургууль"-ийн нээлтийн ёслол амжилттай болж өндөрлөлөө!

Тус сургуулийн захирал П.Ганхуяг шаталсан загвар бүхий ирэх 5 жилийн стратегийг танилцуулаад, уян хатан, хүртээмжтэй сургалтыг дижитал орчинд явуулж, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар дундын судалгаанд анхаарч ажиллахаа онцлов.

Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлага, боловсрол, шинжлэх ухааны салбарын хүндэт зочид оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

  • Б.Ганбат –Ерөнхий сайдын Хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн ахлах зөвлөх
  • О.Хүрэлчулуун – Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга
  • Х.Тамир – Боловсролын ерөнхий газрын дарга
  • Д.Хандмаа – Монголын Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч
  • Т.Алтанцэцэг – ШУА-ийн Гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн
  • М.Бямбасүрэн – Ургамал хамгааллын хүрээлэнгийн захирал
  • Б.Одончимэг – ХААИС-ийн Санхүү эрхэлсэн проректор
  • Б.Баттогтох – АШУҮИС-ийн Био-анагаахын хүрээлэнгийн захирал
  • Сасаки Масами – Япон улсын Тамагава их сургуулийн профессор, Зөгийн аж ахуйн холбооны тэргүүн
  • Кристина Маррен – Эстони улсын ХААИС-ийн Нээлттэй их сургуулийн захирал

Зочид, төлөөлөгчид уг арга хэмжээ нь Монголын боловсролын түүхэнд Нээлттэй их сургуулийн тогтолцоог анх удаа эхлүүлж буйг онцлоод, олон улсын сайн туршлага, хиймэл оюун ухааны хөгжил болон хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны чухлыг дурдаж байв.

Онцлох үйл явдлууд:

• Дархан нээлттэй их сургууль болон Монголын Залуу эрдэмтдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

• “Балт зөгий ба ногоон ирээдүй” эрчимжүүлсэн зөгийн аж ахуйн сургалт явагдлаа.

ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ
ДАРХАН НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ