Биеийг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих /турах, таргалах/, хөдөлгөөний хомсдолоос гарах, биеийн хөшүүн байдлыг арилгах, сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг арилгах биеийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ХААИС-ийн Дархан-Уул аймгийн салбар сургуулийн эмч Э.Баянжаргал нь багш ажилчдын дунд иогийн сургалтыг /2024.01.08-2024.01.18/ өдрүүдэд явуулж эхэллээ. Ажлын байран дээр тасралтгүй хөгжихийн үндэс суурь нь эрүүл мэндийн боловсролдоо хөрөнгө оруулах, эрүүл мэндээ ухаалгаар дэмжих явдал юм.
Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц
Нэр хүндээ алдвал ихийг алдсанд тооц
Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц