📞 70373737 f

“SABI FLOWERS” цэцгийн клуб

2015 оноос тус сургууль дээр  “Цэцгийн клуб” ажиллуулж эхэлсэн бөгөөд хүлэмжинд мандлын цэцэг үржүүлж, тасалгааны цэцгийг 20 гаруй төрлийн 180-200 гаруй ширхэгийг тарьж, ургуулаад сургуулийн орчинг цэцэгжүүлж байна.

Мөн мандлын болон тасалгааны цэцгийн нэр төрлийг олшруулах, ховор төрлийн цэцгийг тарьж, ургуулж, туршилт судалгааны ажил хийх, сургуулийн оюутнуудын санаачлага, хүсэл эрмэлзэл, сонирхолоор нийлж бий болсон цэцгийн клубын үйл ажиллагааг тогтмолжуулах, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх бүрэн бололцоотой.

Зорилго: Сургуулийн орчин, өрөө тасалгааг цэцэгжүүлж, сурч боловсроход эрүүл, цэвэр, таатай эко орчин бүрдүүлэхэд оршино.

Зорилт:

  • Цэцгийн клубын үйл ажиллагааг тогтмолжуулах
  • Сургуулийн дотоод болон гадаад орчинд  цэцэг тарьж ургуулах, арчлах
  • Оюутны судалгааны ажил, туршилт тавих
  • Мэргэжлээ сурталчлах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01