УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦСОН ЦАГААН ЛУУВАНГИЙН СОРТ СУДАЛГАА
JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төсөлийн хүрээнд “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦСОН ЦАГААН ЛУУВАНГИЙН СОРТ СУДАЛГАА” сэдэвт хамтарсан судалгааг 2023-2026 онд гүйцэтгэж байна.
Төслийн гол зорилго нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт өрсөлдөх чадвартай, өндөр ур чадвартай инженер, техникийн мэргэжилтнүүдийг Япон улсын сургалтын арга барил, технологид суурилан бэлтгэх явдал юм. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, техник технологийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн.
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан луувангийн сорт судалгаа” сэдэвт хамтарсан судалгааны гол зорилго нь Монгол орны газар тариалангийн төв, баруун, зүүн бүс нутагт тохируулан цагаан луувангийн судлаачдын судалгааны үр дүнд шалгаруулсан сортуудыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээнд оруулах, импортыг оролхуйц бүтээгдэхүүн болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дараах зорилтын дагуу хийж гүйцэтгэнэ.
Тус төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан луувангийн шинэ сортыг түгээн дэлгэрүүлэн тэдгээр сортуудын анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлэн явуулах зорилгоор эх ургамлын хадгалалтын горимыг тогтоох, хадгалалтын үеийн хорогдолыг багасгах улмаар үр үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, үрийн дотоодын хэрэгцээг хангах зорилготой.

