SA2CCCurrent
Sustainable agriculture, forestry and livestock towards climate change
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр дээд боловсролын сургалт, судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд суурилсан уур амьсгалд тэсвэртэй мэдлэг, технологийг нутагшуулахад оршино. Төсөл нь дараах зорилгуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Түнш орнуудын дээд боловсролын байгууллагуудын хооронд сургалт, судалгааны хамтарсан тогтолцоог хөгжүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, дасан зохицох арга хэмжээг сургалтын хөтөлбөрт системтэйгээр тусгах;
- Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн салбарт тогтвортой, инновацад суурилсан мэдлэг, технологи дамжуулах;
- Багш, судлаач, оюутны чадавхийг олон улсын түвшинд нэмэгдүүлэх;
- Европын Холбооны сайн туршлага, стандартуудыг Ази, Төв Азийн орнуудын нөхцөлд зохицуулан нутагшуулах;
Бүс нутаг дамнасан судалгаа, бодлого, практикийн уялдааг бэхжүүлэх.
Түнш байгууллагууд:
- Рум улсын Сучавагийн "Штефан сел Маре" их сургууль
- Грек улсын Афины Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн (AUA)
- Итали улсын Ториногийн их сургууль(UNITO)
- Итали улсын “Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэлт” (CRETHIDEV) ТББ
- Киргизстан улсын Нарин Үндэсний Их Сургууль (НҮИС)
- Киргизстан улсын К.Тунустановын нэрэмжит Иссык-Куль Үндэсний Их Сургууль (ИҮИС)
- Португал улсын Порто Политекнико Институт (ППИ)
- Португал улсын Виртуал кампус (ВК)
- Монгол улсын ЭКО-АЗИ Байгаль орчны хувийн их сургууль (ЭАИС)
- “Хөрс Амьдрах Орчин” ТББ

