Газар зохион байгуулагч инженер
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Газрын тухай хууль түүнтэй холбоотой эрх зүйн хэрэгжилтэд хяналт тавих, Газрын зөрчил, маргаантай асуудалд дүн шинжилгээ хийх, хууль зүйн зөвлөмж гаргах
- Хот байгуулалт, орон нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн Газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах
- Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн эрхийг баталгаажуулахад мэргэжлийн дүгнэлт гаргах
- Газрын мэдээллийн санг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах
- Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах
- Газрын төлөв байдлын хянан баталгаа, мониторинг хийх
- Дрон болон хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ хийж, төрөл бүрийн сэдэвчилсэн зураглал гаргах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Барилга, Хот Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн Ерөнхий газар – мэргэжилтэн, удирдах албан тушаалтан
- Аймаг, нийслэлийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон өмчийн газар – мэргэжилтэн, шинжээч
- Сум, орон нутгийн газрын даамал, газар зохион байгуулагч
- Газрын кадастр, хэмжилт, зураглалын компаниуд- хэмжилт зураглалын инженер
- Бэлчээр, газар ашиглалтын хяналт, мониторинг хариуцсан төрийн болон ТББ-ууд
- Их, дээд сургуулийн судлаач, багш
- Төслийн байгууллагад газарзүйн мэдээллийн систем, газрын дүн шинжилгээ, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн