Геодезийн инженер
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Улсын нэгдсэн солбицлын тогтолцоог шинэчлэх, тоон кадастр, байр зүйн гео-мэдээллийн баазыг байгуулах
- Газрын гадаргын өндөр нарийвчлалтай хэмжилт, 3D дижитал загвар боловсруулж шийдвэр гаргалтад ашиглах
- GNSS, дрон зэрэг дэвшилтэт техник ашиглан төрөл бүрийн масштабын топо-байрзүйн, кадастрын болон 3D зураглал хийх
- Барилга, зам, гүүр, шугам сүлжээ, уурхайн төлөвлөлт-барилга-ашиглалт-ын бүх үе шатанд геодезийн хяналтын хэмжилт, хэв гажилт тодорхойлох
- Улсын хил болон стратегийн бүс нутгийн байршил, аюулгүй байдлын орон зайн мэдээлэлийг тогтоон бүртгэх, хамгаалалтын байгууллагыг геодезийн тоон материалаар хангах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Барилга, хот байгуулалтын яам; Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ)-т шинжээч, геодези-зураг зүйн инженер
- Аймаг, нийслэлийн Газрын харилцаа Барилга Хот байгуулалтын газарт Геодезийн инженер, мэргэжилтэн
- Мэргэжлийн хяналтын улсын байцаагч
- Геодези-картограф, дрон зураглалын хувийн компанид геодезийн инженер, орон зайн өгөгдлийн инженер
- Барилга, зам, гүүр, дэд бүтэцийн мэргэжлийн компанид хэмжилт хариуцсан инженер
- Уул уурхай, газрын тос, сэргээгдэх эрчим хүчний салбарт маркшейдер, деформацийн мониторингийн инженер
- Батлан хамгаалах, Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагад байр зүйн зураг, 3D гео-мэдээллийн мэргэжилтэн
- Их сургууль, судалгааны институт, стартап зэрэг орон зайн байгууллагад судлаач, хөгжүүлэгч, багш