📞 70373737 f

Экологи


  • Танхим
  • Онлайн
  • Эчнээ

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Экосистемийн төлөв байдлыг судлах, хянах, үнэлэх арга зүй эзэмших.
  • Байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах, доройтсон экосистемийг нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, удирдах.
  • Байгаль орчны боловсрол, сургалт явуулах, олон нийтэд байгаль хамгааллын ухамсар төлөвшүүлэх.
  • Гамшгийн эрсдэл (ойн түймэр, үер, хөрсний элэгдэл г.м)-ийг үнэлэх, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, хамгааллын бүсийн төлөвлөлт хийх.
  • Байгаль орчны холбогдох хууль тогтоомж, олон улсын конвенц, стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, байгаль хамгааллын шинэ технологи, арга зүй нэвтрүүлэх.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ

  • БОУАӨЯ, ХХААЯ, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, аймаг нийслэлийн Байгаль орчны газар — мэргэжилтэн, байцаагч, удирдах албан тушаалтан.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа (Үндэсний парк, Дархан цаазат газар г.м) — байгаль хамгаалагч, улсын байцаагч, менежер.
  • Аймаг, сумдын Засаг даргын тамгын газар — байгаль хамгааллын мэргэжилтэн.
  • Байгаль хамгааллын төрийн бус байгууллага, олон улсын байгууллага (WWF, UNDP, GIZ г.м) — төслийн мэргэжилтэн, судлаач, зөвлөх.
  • Уул уурхай, ХАА, төслийн компаниуд — байгаль хамгааллын мэргэжилтэн, нөхөн сэргээлтийн хариуцсан ажилтан.
  • Эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль — судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтан.
  • Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, аудитын компани — экологич, үнэлгээний мэргэжилтэн
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01