МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Манай хөтөлбөр нь маркетингийн орчин үеийн чиг хандлагыг практик үйл ажиллагаатай нягт холбож, оюутнуудад дараах боломжуудыг олгодог. Үүнд:
- Дижитал маркетингийн ур чадвар: Сошиал медиа маркетинг, контент стратеги, хайлтын системийн оновчлол (SEO) болон дата аналитикийн багаж хэрэгслүүдийг эзэмших.
- Бүтээлч сэтгэлгээ ба дизайн: Брэнд хөгжүүлэлт, эх бэлтгэл болон маркетингийн харилцааны бүтээлч шийдлүүдийг боловсруулж сурах.
- Бодит кэйс дээрх сургалт: Дотоодын болон олон улсын томоохон компаниудын маркетингийн стратегид шинжилгээ хийж, бие даан төсөл хэрэгжүүлэх.
- Мэргэжлийн дадлага: Тэргүүлэгч агентлагууд, медиа байгууллагууд болон томоохон корпорациудын маркетингийн хэлтэст дадлагажиж, ажлын туршлага хуримтлуулах.
- Төгсөгч нь зах зээлийн судалгаа хийх, маркетингийн иж бүрдэл (4P/7P) боловсруулах, хэрэглэгчийн үнэнч байдлыг удирдах өндөр ур чадвартай байна. Мөн бизнесийн ёс зүйг баримталсан, дижитал орчинд брэндийг төлөөлөх болон багаар ажиллах чадвартай мэргэжилтэн болж төгсөнө.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
Маркетинг менежмент мэргэжил нь хөрвөх чадвар хамгийн өндөр мэргэжлүүдийн нэг бөгөөд төгсөгчид дараах чиглэлээр ажиллах боломжтой:
- Хувийн хэвшил: Маркетингийн менежер, брэнд менежер, борлуулалтын менежер, PR менежер, контент бүтээгч
- Дижитал салбар: Сошиал медиа менежер (SMM), дижитал стратегч, SEO мэргэжилтэн, и-коммерс менежер
- Судалгаа, шинжилгээ: Зах зээлийн шинжээч, хэрэглэгчийн зан төлөвийн судлаач, өгөгдлийн шинжээч
- Мэргэжлийн үйлчилгээ: Маркетингийн зөвлөх, эвент менежер, зар сурталчилгааны төлөвлөгч

