📞 70373737 f

БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСАГ


  • Танхим
  • Онлайн
  • Эчнээ

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Манай хөтөлбөр нь онолын мэдлэгийг практик туршлагатай хослуулж, ХАА-н үйлдвэрлэл дээр дадлагаждаг онцлогтой бөгөөд оюутнуудад дараах боломжуудыг олгодог.

  • Дижитал ур чадвар: Бүртгэл, тайлагнал, шинжилгээний орчин үеийн программ хангамж, өгөгдлийн шинжилгээний багаж хэрэгслийг эзэмших.
  • Мэргэжлийн дадлага: Оюутнууд суралцах хугацаандаа тэргүүлэх аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудад цалинтай дадлага хийж ажлын байрны бодит туршлага хуримтлуулах.
  • Судалгаанд суурилсан сургалт: Удирдахуйн ухааны арга зүйг ашиглан санхүүгийн болон удирдлагын шийдвэр гаргалтад шинжлэх ухаанч байдлаар хандах чадвар.
  • Төгсөгч нь эдийн засаг, бизнесийн удирдлагын суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, тогтвортой хөгжлийн болон ногоон эдийн засгийн зарчмуудыг баримталдаг, орон нутгийн болон бүс нутгийн бизнесийн орчинд үнэт зүйл бүтээх чадвартай мэргэжилтэн байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ

Эдийн засагч мэргэжил нь эдийн засгийн бүх салбарт хөрвөх чадвартай бөгөөд төгсөгчид дараах чиглэлээр ажиллах боломжтой:

  • Хувийн хэвшил: Эдийн засагч, төслийн болон санхүүгийн менежер, санхүүгийн шинжээч, ложистикийн эдийн засагч, бизнес хөгжлийн менежер
  • Төрийн байгууллага: Орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн, Төслийн зохицуулагч, Статистикч, Эдийн засагч
  • Банк, санхүү: Зээлийн эдийн засагч, хөрөнгө оруулалтын зөвлөх, даатгалын эдийн засагч
  • Мэргэжлийн үйлчилгээ: Бизнесийн болон зах зээлийн шинжээч, санхүүгийн зөвлөх
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01