БИЗНЕСИЙН УДИРДЛАГА
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Манай хөтөлбөр нь онолын суурь мэдлэгийг практик ур чадвартай хослуулан олгодог бөгөөд дараах давуу талуудыг оюутнууддаа санал болгодог:
- Онол ба судалгааны цогц мэдлэг: Удирдахуйн ухааны орчин үеийн чиг хандлага, судалгааны арга зүйд суурилсан системтэй мэдлэг.
- Дижитал чадамж: Бизнесийн орчин дахь технологийн шийдлүүдийг ашиглах, датанд суурилсан шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлнэ.
- Практик туршлага (Цалинтай дадлага): Оюутнууд суралцах хугацаандаа тэргүүлэгч аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагуудад цалинтай дадлага хийж, ажлын байрны бодит туршлага хуримтлуулах боломжтой.
- Тогтвортой хөгжлийн чиг баримжаа: Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) зарчмуудыг бизнесийн стратегид тусгах арга барилд суралцана.
- Байгууллагын нөөцийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, хянах.
- Бизнесийн үйл ажиллагаанд инноваци болон дижитал шилжилтийг нэвтрүүлэх.
- Ёс суртахуунлаг манлайллыг хэрэгжүүлж, багаар үр дүнтэй ажиллах.
- Шүүмжлэлт сэтгэлгээгээр асуудлыг шийдвэрлэх, стратегийн төлөвлөлт боловсруулах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
Төгсөгчид дотоодын болон олон улсын томоохон компани, төрийн бус байгууллага, гарааны бизнесийн салбарт дараах чиглэлээр хөрвөн ажиллах бүрэн боломжтой:
- Хүний нөөцийн мэргэжилтэн: Байгууллагын соёл, хүний капиталын удирдлага.
- Бизнес хөгжлийн мэргэжилтэн: Зах зээлийн тэлэлт, стратегийн түншлэл.
- Үндсэн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн (Operations): Үйлдвэрлэл, үйлчилгээний процессийн оновчлол.
- Төслийн удирдлагын мэргэжилтэн: Төслийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт.

