НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Манай хөтөлбөр нь онолын мэдлэгийг практик туршлагатай хослуулдгаараа онцлог бөгөөд оюутнуудад дараах боломжуудыг олгодог.
- Дижитал ур чадвар: Бүртгэл, тайлагналын орчин үеийн программ хангамж, өгөгдлийн шинжилгээний багаж хэрэгслийг эзэмших.
- Мэргэжлийн дадлага: Оюутнууд суралцах хугацаандаа тэргүүлэх аж ахуйн нэгж, аудитын компаниудад цалинтай дадлага хийж, ажлын байрны бодит туршлага хуримтлуулах.
- Судалгаанд суурилсан сургалт: Удирдахуйн ухааны арга зүйг ашиглан санхүүгийн болон удирдлагын шийдвэр гаргалтад шинжлэх ухаанч байдлаар хандах чадвар.
- Төгсөгчид нь олон улсын стандарт (IFRS/IAS)-ын дагуу санхүүгийн тайлан бэлтгэхээс гадна бизнесийн үнэ цэнийг тодорхойлох, эрсдэлийн удирдлага болон татварын төлөвлөлтийг стратегийн түвшинд гүйцэтгэх чадвартай байна.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь эдийн засгийн бүх салбарт хөрвөх чадвартай бөгөөд төгсөгчид дараах чиглэлээр ажиллах боломжтой:
- Хувийн хэвшил: Ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн менежер, дотоод аудитор
- Төрийн байгууллага: Төсвийн ахлах нягтлан, татварын улсын байцаагч, шинжээч
- Банк, санхүү: Зээлийн эдийн засагч, хөрөнгө оруулалтын шинжээч
- Мэргэжлийн үйлчилгээ: Хараат бус аудитор, санхүүгийн зөвлөх

