ХӨРС СУДЛАЛ,АГРОХИМИ
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Хөрсний төрөл, түүний физик-химийн үндсэн шинж чанарыг судлах, агрохимийн шинж байдлыг тодорхойлох, таримлыг бордох, хөрсийг шинжлэн судлах, лабораторит агрохимийн задлан шинжилгээ хийх, таримлыг бордох бордооны тун норм тооцох, зөвлөх, хээрийн болон лабораторийн ажлыг гүйцэтгэх,хөрсний бонитровк,мониторингийн үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах ур чадвар чадвар эзэмшүүлнэ.
- Хөрснийг морфологи шинжээр нь таньж тодорхойлох, дээжийг зөв бүрдүүлэх;
- Хөрсний физик, хими, биологийн шинж чанаруудыг тодорхойлж үнэлэх;
- Хөрс хамгаалах, үржил шимийг нь дээшлүүлэх арга технологийг төлөвлөж хэрэгжүүлэх;
- Ургамал, бордооны найрлага, шинж чанарыг тодорхойлох;
- Таримлыг бордох менежментийг хэрэгжүүлэх;
- Бордооны үйлдвэрлэл түүний технологийн горимыг хэрэгжүүлэх.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Хөдөө аж ахуй хүрээлэн буй орчны чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагад судлаач;
- Хөрс,байгаль орчин,газрын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд удирдагч, шинжээч, мэргэжилтэн;
- Хөрс-агрохимийн лабораторид задлан шинжээч;
- Төр захиргаа, чам тамгын газруудад мэргэжилтэн;
- Хянан баталгааны байгууллагад зөвлөх, хөрс судлаач;
- Сургалтын байгууллагад багш.

