МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Механик тоноглол бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, трактор авто машин техникуудыг турших, шалгах, сайжруулах, бүтээх, хөгжүүлэх, загварчлах, схем зураг гаргах зэрэг өргөн хүрээний ажлууд хийдэг.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг боловсруулах, удирдах;
- ХАА-н үйлдвэрлэлийг автоматжуулах, механик системд ухаалаг төхөөрөмжийг угсарч үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийг зохион бүтээх;
- Машин техникийн бүрэн бүтэн байдал нөөцийг тогтоох, оношлогоо, техник сервисийн үйл ажиллагааг удирдах;
- Инженерийн хэрэглээний програмыг ашиглах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- ХАА-н байгууллагад механик инженер, удирдах ажилтан;
- Техникийн оношилгоо, засвар үйлчилгээний газарт механик инженер;
- Их дээд,мэргэжлийн сургууль, политехник коллежид багш;
- Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач;
- Уул уурхай, зам барилгын салбарт механик инженер ;
- Тээвэр зохицуулалтын газарт мэргэжилтэн.

