УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Услалтын систем, усны барилга байгууламжийн зураг төсөл гаргах,төв суурингийн усан ханагмжийн систем болон бэлчээр усжуулалтын барилга байгууламжийн зураг төслийг зохиох, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалт хариуцсан инженерээр ажиллах, усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, усны хор хөнөөлтэй тэмцэх мэргэжлийн болон судалгаа шинжилгээний байгууллагад инженерийн хийц бүхий барилга, байгууламжийг барих ажлуудыг хийнэ.
- Усны барилга байгууламжийн төрөл, хийц ажлын зохион байгуулалт, ажиллагааг иж бүрэн усны барилгын ажлуудыг технологийн дагуу хийж гүйцэтгэхийг төлөвлөж, боловсруулах;
- Шингэн ба хийн насосны бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчимд хяналт тавих;
- Усалгаатай газар тариаланд ашиглах усалгааны машин тоног төхөөрөмжийн ажиллагаанд тохируулга хийх;
- Усан хангамжийн зориулалттай цооног өрөмдөх, тоног төхөөрөмжийн ажиллагаа, худгийн ашиглалт засвар үйлчилгээг хийх.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Усны барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэх компанид инженер
- Төв суурингийн усан хангамжийн систем хариуцсан инженер
- Усалгаатай газар тариалан эрхэлдэг компанид ус ашиглалтын инженер
- Иргэний ба үйлдвэрийн барилга барих ажлыг гүйцэтгэх компанид инженер
- Зам гүүр инженерийн хиймэл байгууламж барих ажлыг гүйцэтгэх компанид инженер
- Уул уурхайн усан хангамж хариуцсан инженер
- Бэлчээрийн усан хангамж хариуцсан инженер

