ОЙН АЖ АХУЙ
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Ойн үрийн аж ахуй, ойжуулалт, нөхөн сэргээлт, ой зохион байгуулалт, ойн бодлого, тооллого, ойн менежмент, ой хамгаалал, зүй зохистой ашиглалтын арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, ойн тухай хууль тогтоол, дүрэм журмыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, судалгаа шинжилгээнд шинжлэх ухааныг оновчтой, үр дүнтэй ашигладаг чадварлаг мэргэжилтэн байна.
- Бие даан асуудал шийдвэрлэх;
- Гадаад хэлний мэдлэг;
- Хариуцлага зохион байгуулалтын ур чадвар;
- Багаар ажиллах чадвар;
- Мэдээлэл цуглуулах;
- Дүн шинжилгээ хийх ;
- Тайлан мэдээ боловсруулах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Ойн агентлаг, Ойн ангийн дарга, ойн инженер, БО-ны газрын ойн мэргэжилтэн;
- Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан;
- Улсын болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ойн инженер;
- Политехник коллеж, их дээд сургуульд багш;
- Дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдэд удирдагч, зохицуулагч, мэргэжилтэн.

