Agronomy
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Агроном нь газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж, таримлыг ургуулах технологийг хөрс цаг уурын болон таримлын онцлогт тохируулан явуулах, туршлага судалгааг арга зүйн дагуу хөрс байгаль орчныг хамгаалах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн байна.
- Хөрсний бүтэц, үржил шим, бордооны норм тооцох;
- Үрийн чанар, үнэлэх, норм тооцох, таримлын сорт сонголт, тариалалт, арчилгаа, хураалтын технологийг төлөвлөх, мөрдөх;
- Хортон, өвчин, хог ургамлыг таних, тэмцэх арга хэрэглэх;
- Таримлын уссны норм, усалгааны систем төлөвлөх;
- Хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж ашиглах;
- GAP, органик стандарт, аюулгүй ажиллагаа;
- Туршилт, судалгааны арга зүй боловсруулах, мэдээлэл боловсруулах, тайлагнах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Яам тамгын газар, мэргэжлийн хяналтын газар мэргэжилтэн;
- Төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн, зөвлөх;
- Тариалан, үр бордоо, ургамал хамгааллын аж ахуй нэгж, байгууллагад агроном, менежер, захирал;
- Гадаад дотоодын төсөл хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, хэрэгжүүлэгч;
- Эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач;
- Мэргэжлийн болон их, дээд сургуульд багш ;
- Үр, бордоо, пестицидийн компаниуд.

