бизнесийн удирдлага
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Бизнес удирдлагын магистр (MBA) хөтөлбөр нь шинжлэх ухааны (академик) болон мэргэжлийн (practice-oriented) магистрын хоёр хэлбэрийг агуулсан, уян хатан бүтэцтэй сургалтын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн зорилго нь судалгаа, шинжилгээний арга зүйд суурилсан мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ бодит бизнес, байгууллагын удирдлагад хэрэглэх практик ур чадварыг хөгжүүлэхэд оршино. Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, байгууллагын бодит асуудал, үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан агуулгатайгаар хэрэгждэг.
Судалгаанд суурилсан сэтгэлгээтэй, шинжлэх ухааны арга зүй эзэмшсэн, бизнесийн удирдлагын онол, загварыг хөгжүүлэх чадвартай шинжлэх ухааны магистр төгсөгчийн ур чадвар:
- Судалгааны асуудал тодорхойлох, арга зүй сонгон хэрэгжүүлэх
- Эмпирик судалгаа хийх, үр дүнг тайлбарлах
- Бизнес, эдийн засгийн бодлогын шинжилгээ хийх
Байгууллагын бодит нөхцөл байдалд тулгуурлан стратеги боловсруулах, шийдвэр гаргах, удирдах чадвартай, туршлагад суурилсан мэргэжлийн магистрын ур чадвар:
- Байгууллагын стратеги төлөвлөх, хэрэгжүүлэх
- Зах зээл, санхүү, хүний нөөцийн шийдвэр гаргах
- Бизнесийн гүйцэтгэл, хяналт, эрсдэлийг удирдах
Хоёр хэлбэрийн хөтөлбөрийн нийтлэг давуу талууд:
- Судалгаанд суурилсан, олон улсын чиг хандлагатай сургалтын агуулга
- Тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, хариуцлагатай бизнесийн ойлголтыг тусгасан
- Туршлагатай багш, судлаачдын удирдлага
- Бизнесийн байгууллага, төрийн байгууллагатай хамтарсан кейс, төсөл.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Судлаач
- Их сургуулийн багш
- Бодлого боловсруулагч
- Менежер
- Удирдах ажилтан

