Агроном
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Агроном (магистр) нь газар тариалангийн салбарт шинжлэх ухаанд суурилсан судалгаа хийх, үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох, тогтвортой, өрсөлдөх чадвартай газар тариалангийн хөгжлийг хангах мэргэжилтэн юм. Тус мэргэжил нь хөрс, уур амьсгалын өвөрмөц нөхцөлд инновацыг уялдуулан ХАА-н таримал ургамал тариалах технологид дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэнэ. Дараах ур чадваруудыг эзэмшинэ:
- Газар тариалангийн судалгаа, туршилт зохион байгуулах, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах;
- Ургамлын өсөлт, хөгжил, ургацад нөлөөлөх хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх;
- Хөрсний үржил шимийг үнэлэх, сайжруулах арга технологи боловсруулах;
- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох болон бууруулах арга хэмжээ төлөвлөх;
- Дэвшилтэт, инновацад суурилсан тариалангийн технологи нэвтрүүлэх;
- Судалгааны тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, илтгэл тавих;
- Сургалт, зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн удирдлагаар хангах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан;
- Ахлах агроном, зөвлөх агроном;
- Газар тариалангийн технологич, менежер;
- Их, дээд сургууль, коллежийн багш;
- Судалгаа, төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн;
- Хөдөө аж ахуйн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн;
- Үр, бордоо, ургамал хамгааллын чиглэлийн компанийн шинжээч.

