ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа
сургуулийн оюутны зөвлөлийн дүрэм

Нийт оюутны 2000 оны 10-р сарын
17 - ны өдрийн хурлаар батлав.

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

1.1. Байгууллагыг Хөдөө Аж Ахуй Их сургуулийн харъяа Ургамал Газар Тариалан Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Сургалтын салбар (цаашид ХААИС-ийн УГТСЭШХ)-ын Оюутны зөвлөл гэж нэрлэнэ.
1.2. Энэ дүрмийн зорилт нь Оюутны Зөвлөлийн (цаашид О.З гэх) зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж зохицуулахад оршино.
1.3. О.З нь өөрийн сургуулийн нийт оюутнуудын хүсэл сонирхол, эрх ашигт тулгуурласан, сургуулийн захиргаа болон нам эвслээс хараат бус, өөрийгөө удирдах, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг олон нийтийн байгууллага мөн.
1.4. О.З нь Монгол Улсын Үндсэн хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль, Дарханы Оюутны Холбооны Үндсэн дүрэм, Сургуулийн дотоод дүрэм, журам түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, бусад акт болон О.З-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

Хоёрдугаар бүлэг. О.З-ийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим

1. О.З-ийн эрхэм зорилго

Оюутны зөвлөл нь оюутнуудныхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг ардчилсан үндсэн дээр удирдан зохион байгуулах, сургуулийн эрхэм зорилготой нийцүүлэх үүднээс оюутнууддаа мэргэжлийн болон сонирхолыг нь үндэслэн үйл ажилгаа явуулах, мэдээлэл, санал бодлоо чөлөөтэй солилцох бүх талын бололцоог бүрдүүлэх, “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал”-ийн үзэл санааг хэрэгжүүлэх, түүнд заасан эрх, эрх чөлөө, эрх зүйн орчин бүрдүүлэх, бусад оюутны байгууллага болон холбогдох хүмүүстэй хамтран ажиллах зорилгыг эрхэм болгоно.

2. О.З-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

О.З нь энэхүү дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурьдсан үйл ажиллагааг дангаар буюу, Сургуулийн захиргаатай хамтран явуулна.
2.1. О.З нь оюутнуудынхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалах, бүтээлч идэвхийг өрнүүлэх, авъяас билэг болон мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь тусална.
2.2. Оюутны эрх ашиг хохирох явдалтай эрс тэмцэн, оюутны нэр төр, шудрага ёсыг эрхэмлэн хүндэтгэж эрх тэгш байх зарчмаар ажиллана.
2.3. Оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажилд тус дөхөм үзүүлж, авъяастныг тодруулах, цаашид хөгжихөд нь тусална.
2.4. Оюутнууддаа бусад сургуулийн оюутнуудтай харилцах, санал бодол, мэдээлэл чөлөөтэй солилцох бүх талын бололцоог бүрдүүлж тэдгээрийн хамтын үйл ажиллагааг дэмжинэ.

Гуравдугаар бүлэг. Бүтэц зохион байгуулалт

3.1. Оюутны зөвлөл нь зохион байгуулалтын хувьд оюутнуудыг нэгтгэж, зөвлөлийн зарчмаар ажиллана.
3.2. Гишүүнчлэлийн асуудлыг нийт оюутнуудын хурлаар, тусгай журам үндэслэн шийдвэрлэнэ. Оюутны нэгдсэн хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулна. Хурлаар зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, оюутны зөвлөлийн тайлан, төлөвлөгөө, цаашдын зорилт, зохион байгуулалтын ажлыг шийдвэрлэнэ.
3.3. Оюутны зөвлөлийн үйл ажиллагааг нийт оюутны нэгдсэн хурлаар батламжлагдсан “Гүйцэтгэх зөвлөл” (цаашид Г.З гэнэ.) зохион байгуулна. Г.З-ийн бүрэлдэхүүн нээлттэй байна. О.З-ийн Г.З нь үндсэн дүрмийн хүрээнд үйл ажилгаагаа явуулна.
3.4. Гүйцэтгэх зөвлөл нь О.З-ийн гишүүдээс бүрдэнэ.
Гүйцэтгэх зөвлөл нь:
1. О.З-ийн дарга
2. О.З-ийн нарийн бичгийн дарга
3. Хариуцлагатай албадын дарга нар
- Курсын ахлагч нар
- Салбар албадын дарга нар
4. Тэргүүлэгч гишүүд гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Дөрөвдүгээр бүлэг. Гишүүнчлэл

1. Оюутны зөвлөлийн дарга

4.1.1. О.З-н дарга нь оюутан байна.
4.1.2. О.З-н даргыг нийт оюутны нэгдсэн хуралдаанаас ил санал хурааж олонхийн саналаар сонгоно.
4.1.3. Зөвлөлийн дарга нь нийт оюутнуудын эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
4.1.4. Зөвлөлийн дарга нь ГЗ-н үйл ажиллагааг удирдана.
4.1.5. Зөвлөлийн дарга нь нийт оюутны нийтлэг эрх ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах, захиргаа аж ахуйн хэмжээнд оюутны эрхийн талаар баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд төлөөлөн оролцоно.
4.1.6. Зөвлөлийн дарга нь Г.З–тэй зөвшилцөн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй.

2. Оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга

4.2.1. Нарийн бичгийн даргыг О.З-н даргын санал болгосны дагуу нийт оюутны нэгдсэн хуралдаанаар олонхийн саналаар сонгож батлана.
4.2.2. Нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн даргыг шаардлагатай үед орлоно.
4.2.3. Нарийн бичгийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагааны болон төлөвлөгөөний биелэлтийг гардан хариуцна.
4.2.4. Нарийн бичгийн дарга нь орон тооны байна.
4.2.5. Нарийн бичгийн дарга нь зөвлөлийн бичиг хэргийг хөтөлж хадгална.

3. Хариуцлагатай албадын дарга

4.3.1. Албадын зохиож буй ажлыг удирдана.
4.3.2. Зохион байгуулсан үйл ажиллагаагаа зөвлөлийн хуралдаанд болон зөвлөлийн даргад тайлагнана.

Тав. Санхүү

Зөвлөл дараахь эх үүсвэрээр санхүүжинэ.

5.1. Хандив болон гишүүдийн татвар
5.2. Зөвлөлийн гишүүдийн зохион байгуулсан үйл ажиллагааны орлогын зохих хувь.
5.3. Сургуулиас төсөвлөсөн хөрөнгө.
5.4. Санхүүг О.З-н нарийн бичиг хариуцаж Г.З болон оюутны зөвлөлийн хуралдаанд тайлагнана.

Зургадугаар бүлэг. О.З-н удирдлагын төв

6.1. О.З-н төв байр нь ХААИС-н УГТСЭШХ-н сургалтын салбарт байрлана.
6.2. О.З-н бүх бичиг баримтыг О.З-н удирдлагын төв байранд хадгална.

Долдугаар бүлэг. Бүрэн эрхийн хугацаа

О.З-н Гүйцэтгэх зөвлөл, ОЗ-н дарга, нарийн бичиг, хариуцлагатай албадын бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.

Наймдугаар бүлэг. О.З-н дарга, нарийн бичгийн даргыг огцруулах үндэслэл

8.1. О.З-н дарга нарийн бичгийн даргын өөрсдийнх нь бичгээр гаргасан хүсэлт, мөн дүрмийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нотлогдсон тохиолдолд.
8.2. О.З-н Гүйцэтгэх зөвлөлөөс О.З-н дарга, нарийн бичгийн даргыг дээр дурьдсан үндэслэлээр чөлөөлж, нөхөн сонгож болно. Нөхөн сонгогдсон буюу О.З-н дарга, нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, нарийн бичгийн даргын үлдсэн бүрэн эрхийн хугацаатай тэнцүү байна.

Есдүгээр бүлэг. О.З-н дүрэм, тусгай журамд нэмэлт өөрчлөлт оруулах, тайлбарлах

9.1. О.З-н дүрмийг зөвхөн нийт оюутны нэгдсэн хуралдааны ирцийн олонхийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулан батлана.
9.2. О.З-н тусгай журмуудыг О.З-н Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар баталж нэмэлт өөрчлөлт оруулж болно.
9.3. О.З-н тусгай журмууд нь нэмэлт өөрчлөлт орсон буюу батлагдсан мөчөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Аравдугаар бүлэг. Өөрчлөн байгуулах, татан буулгах тухай

10.1. О.З-г өөрчлөх асуудлыг нийт оюутны нэгдсэн хурлаар эсвэл Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн дөрөвний гурвын саналаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
10.2. О.З нь дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зөвхөн нийт оюутны нэгдсэн хуралдаанаар ирцийн дөрөвний гуравын саналаар татан буулгаж болно.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01