АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд

“Сургуулийн нэрэмжит тэтгэлэг” /жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн шагнал/
Захирлын нэрэмжит хуудсыг 3 улирал дараалан авсан оюутны сургалтын төлбөрийг 10-20 хүртэл хувиар хөнгөлж урамшуулна.
Төгсөгч, гавъяат цаг уурч Я.Шаравдоржийн нэрэмжит тэтгэлэг
Монгол улсын гавъяат агрономич, хөдөлмөрийн баатар Ш.Мардааны нэрэмжит тэтгэлэг
Цаг уурын ахмад багш С.Лхамжавын нэрэмжит тэтгэлэг Төгсөгч, доктор, дэд профессор Ж.Оюуны нэрэмжит тэтгэлэг Япон-Монголын Экологийн сангийн тэтгэлэг Байгаль орчны сайдын нэрэмжит тэтгэлэг Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын нэрэмжит тэтгэлэг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19-р тогтоолын дагуу дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг сургалтын төрийн сангаас олгодог.


ОЮУТАНД УРАМШУУЛАЛ, ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Энэхүү журам нь ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Хөдөө Аж Ахуйн Сургуульд (цаашид Хөдөө Аж Ахуйн Сургууль гэх) бакалаврын зэргээр өдрийн ангид амжилттай суралцагсдыг урамшуулах зорилготой болно.


Нэг. Урамшуулал, тэтгэлгийн шалгуур үзүүлэлтүүд

1.1. Дараах нөхцөлийг хангасан оюутанд Хөдөө Аж Ахуйн Сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгоно.

1.1.1. сүүлийн 4 улирал 3.2-оос доошгүй голч дүнтэй суралцсан байх;

1.1.2. тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөлт болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, судалгааны экспедицэд оролцдог байх;

1.1.3. зохион бүтээсэн багаж төхөөрөмж, бүтээл, төсөл, эрдэм шинжилгээний илтгэл нь сургууль хоорондын болон улсын чанартай уралдаанд шалгарсан байх;

1.1.4. хийсэн бүтээлийн үр дүн нь хэвлэн нийтлэгдсэн буюу үйлдвэрлэл практикт шилжсэн, ШБОС-ын гэрчилгээ, лиценз авсан бол эн тэргүүнд сайшаагдана.

1.1.5. тухайн оюутан хууль эрх, нийгмийн хэв журмын ноцтой зөрчил гаргаагүй, хичээл завсардаагүй байх;

1.1.6. мэргэжлээрээ амжилт бүтээлтэй суралцаж байгаа, эрдэм шинжилгээний ажилд дур сонирхолтой, авьяас чадвартай оюутан болохыг мэргэжлийн эрдэмтэд, оюутны хамт олон батлан тодорхойлсон байх;

1.1.7. тухайн жилийн ЭЕШ-ын суурь шалгалтын хэмжээст оноо 750-аас дээш оноотой элсэгч;

1.2. Дараах нөхцөлийг хангасан оюутанд Хөдөө Аж Ахуйн Сургуулийн урамшуулал олгоно.

2.1.сурлага, хүмүүжил, төлөвшлөөрөө хамт олноо манлайлсан байх;

2.2. сургууль, хамт олны нэрийн өмнөөс урлаг, спорт, мэргэжлийн уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээнд оролцож, амжилт гаргасан байх;

Хоёр. Урамшуулал, тэтгэлэг олгох

2.1. Сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгох.

2.1.1. Нэрэмжит тэтгэлэг олгох оюутны нэрийг тэнхимийн хурлаас дэвшүүлнэ.

2.1.2. Уг асуудлыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Оюутны зөвлөлийн саналыг аван шийдвэр гаргаж Захирлын тушаалаар тэтгэлэг, батламж олгоно.

2.1.3. Нэрэмжит тэтгэлгийг хичээлийн жилд нэг удаа олгох ба оюутнуудын гаргасан амжилт бүтээлийг харгалзан тэтгэлэгт хамрагдах оюутны тоог тогтооно.

2.1.4. Хөдөө Аж Ахуйн Сургуулийн нэрэмжит тэтгэлэг нь тухайн жилийн 30 кредитийн төлбөртэй дүйцэх мөнгөн шагнал байна.

2.1.5. Шинээр элсэгч оюутан нь 1.7-д заасан шалгуурыг хангасан тохиолдолд тухайн жилийн төлбөртэй дүйцэх тэтгэлэг олгоно.

2.1.6. Хөдөө Аж Ахуйн Сургуулийн тэтгэлэгт нэр дэвшигдсэн оюутны материалыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд ирүүлэхдээ:

- товч анкет

- сурлагын дүнгийн тодорхойлолт /Сургалтын албаны/

- тодорхойлолт /тэнхим нэгжийн/, бүтээл болон нотлох баримтыг хавсаргах.

2. 2. Урамшуулах

2.2.1. Улирал бүр 100 шилдэг оюутан шалгаруулж, хүндэтгэлийн самбарт нэрийг нь бичиж алдаршуулна.

2.2.2. Шилдэг 100 оюутны эзлэх квот нь сурлага 80%, бусад үзүүлэлт 20%-тай байна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01