АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Украин улсад тэтгэлгээр суралцуулна


Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Украин улсын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр 20 бакалавр (17 бэлтгэл, 16 үндсэн анги), 5 докторант суралцуулах тул Украин улсад суралцахыг хүсэгчдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.


Бакалаврын түвшинд биеийн тамир (2), уул уурхайн инженер (2), нисэхийн инженер (5), авто замын инженер (3), хөдөө аж ахуй (2), төмөр замын инженер (2), авто тээвэр зохион байгуулалт (2), барилгын инженер (2)-ын чиглэлээр, докторантурт техникийн ухаан (3), байгалийн ухаан (2)-ы чиглэлээр суралцуулна.

Тавигдах шаардлага, бүртгэл

Бакалавр

Бакалаврын сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээр дурдсан мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дотор өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд /цахим бүртгэлд/ бүртгүүлнэ. Сургалтын албаны бүртгэл хариуцсан ажилтан бүртгүүлсэн оюутны мэдээллийг сургуулийн захирлын албан бичгээр дараах баримт бичгийг хавсарган 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00-17.00 цагийн хооронд БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст /116 тоот / ирүүлнэ.

Үүнд: Оюутан тус бүрийн
- голч дүнгийн хуулбар
- бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- шалгалтын хураамж 10000 төгрөг.

Докторантур

Докторантурын сургалтад магистрын зэрэгтэй /3,0-аас доошгүй голч дүнтэй/, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00-17.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 102 тоотод дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ.

Үүнд:
- анкет /татаж авах (27.78 KB) words.gif/
- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- магистрын диплом, дүнгийн жагсаалтын эх хувь түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- бакалаврын диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт
- Сонгон шалгаруулалтын хураамж 15000 төгрөг

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт суралцахаар нэр дэвшсэн бол бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалт

Бакалаврын тэтгэлэгт шалгуулагчаас орос хэл болон мэргэжлийн хичээлийн (математик, хими) шалгалтыг тестийн хэлбэрээр авах бөгөөд шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна.

Шалгалтын дүн, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны цахим хуудасны гадаадад суралцах цэсэнд байршуулна. Докторантурт суралцахаар бүртгүүлсэн иргэдийн бичиг баримтад үнэлгээ өгч дүн, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны цахим хуудсанд байршуулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг Украин улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана.

Тэтгэлэгт хамрагдагч нь Украин хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай бол сургалтын төлбөр /1800-2300 ам.доллар/-ийг өөрөө хариуцна. Үндсэн ангид суралцахад Украины тал сургалтын төлбөрийг хариуцах бөгөөд амжилттай суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.

Бүртгэлд ирүүлсэн баримт бичгийн хуулбарыг буцаан олгохгүй.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01