ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн 50 жилийн ойн мэнд хүргэе.                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн эрдэмтэн профессор, багш, ажилтан, ажилчид нийт төгсөгчдөдөө 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.                                                                          Буцах

ХААИС-ийн харьяа УГТХ-ийн АЭБС-ийн туг МУ-ын ноён оргилуудад мандлаа.


Монгол улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн, Найрамдал оргилуудад Дархан ХААИС-ийн 2012 оны төгсөгч Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Мөстлөг судлалын станцын ахлах техникч М.Сержума нь амжилттай гарч төрөлх сургуулийн тугийг мандууллаа. Уулчин маань 7 сарын 28-нд Хүйтэн оргил, 7 сарын 29-нд Найрамдал оргилд Агроэкологи бизнесийн сургуулийн 50 жилийн ойн лого бүхий бэлэгдлийг тус тус мандуулсан байна. Хүйтэний оргил нь Монгол улсын хамгийн өндөр цэг 4374 метр, Найрамдал оргил далайн түвшнээс 4150 метр өндөр.

Сургуулийн хамт олон, төгсөгчдийн өмнөөс М.Сержумад талархал илэрхийлье.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01