ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн 50 жилийн ойн мэнд хүргэе.                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн эрдэмтэн профессор, багш, ажилтан, ажилчид нийт төгсөгчдөдөө 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.                                                                          Буцах

ИЗРАЙЛ УЛСЫН AGRO STUDIES ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ХАМРУУЛНА


Энэхүү хөтөлбөр нь Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэлийн дадлага, туршлагыг онолын хичээлтэй хослуулсан хөдөө аж ахуйн сургалтын хөтөлбөр юм.

Ази, Африкийн 120 гаруй их сургуультай хамтран ажилладаг.

Жилд дунджаар 1500 оюутан авдаг.

Хугацаа: 11-12 сар /9 дүгээр сараас эхлэнэ/

Байр сууц:Оюутнууд ферм дээр байрлана.

Төлбөр: 1 талын онгоцны зардал, эрүүл мэндийн даатгал.

Оюутнууд 5-н өдөр ферм дээр ажиллах ба Израйлын хуулиар 1 цагын ажлын хөлс нь 8USD байдаг. Өдөрт ажиллах ажлын цаг нь 8-н цаг байна. /Амьжиргааны зардлаа төлөөд оюутнууд нийт 4000-9000 US хадгалах боломжтой /. Эхний 6 сарын цалингийн тал хүртэл хувийг сургалтын төлбөр, буцах тийзний зардал, байрны хөлс зэрэгт төлнө. Сүүлийн 4-5 сар нь цалингаа бүрэн авах боломжтой \нөхцөл байдлаас хамааран энэ хугацаа өөрчлөгдөж болно.\

Долоо хоногт 1 өдөр сургуулийн кампуст очиж хичээлд сууна, 1 өдөр амралтын өдөр байна.

Хичээлийн эхний өдрөөс оюутан бүрт зөөврийн компьютер өгдөг ба учир нь манай сургуулийн Moodel system-ээр гэрийн даалгавараа хийхэд зориулагдах ба сургалтаа төгсөхдөө компьютороо өөрөө авна.

Биеийн эрүүл мэнд сайн, англи хэлний дунд төвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт хөдөө аж ахуй

Жимсний аж ахуй \жимсний мод арчлах технологи\

Орчин үеийн услалтын технологийн зарчим

Ургамал хамгаалал

Хүнсний ногооны аж ахуй, хүлэмжийн аж ахуй

Хөдөө аж ахуйн эдийн засаг ба аж ахуйн нэгжийн зохион байгуулал

/2019.04.01- 05 НЫ ХООРОНД 209 ТООТОД Б.ОЮУНЧИМЭГ БҮРТГЭНЭ/

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01