ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн 50 жилийн ойн мэнд хүргэе.                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн эрдэмтэн профессор, багш, ажилтан, ажилчид нийт төгсөгчдөдөө 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.                                                                          Буцах

“Career day” өдөрлөг боллоо


ХААИС-ийн харъяа УГТХ-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн 50 жилийн ой угтсан ажлын хүрээнд оюутнуудын дунд мэргэжлээрээ бахархах сэдэл, ирээдүйд итгэх итгэл, сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилгоор Эдийн засаг, менежментийн тэнхимийн төгсөгчдийг оролцуулсан “Career day” өдөрлөгийг тус тэнхимээс 2019 оны 05 сарын 23-ны өдөр “Урлаг” танхимд зохион байгуулж, тэнхимийн оюутнууд хамрагдлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд тус сургуулийг Агро эдийн засагч, менежер (2002) мэргэжлээр төгссөн, одоо “Төрийн банк Дархан-Уул аймгийн салбар”-т харилцааны менежер В.Баярмагнай, Агро эдийн засагч, менежер (2004) мэргэжлээр төгссөн, одоо “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХКомпанид эдийн засагчаар ажилладаг Ц.Гэрэлцацрал, Нягтлан бодох бүртгэл (2008) мэргэжлээр төгссөн, одоо “Дархан Нэхий” ХК-ий “Нэхий гармент” ХХК-ий гүйцэтгэх захирал З.Оюунтуяа нар оролцлоо.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01