ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн 50 жилийн ойн мэнд хүргэе.                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн эрдэмтэн профессор, багш, ажилтан, ажилчид нийт төгсөгчдөдөө 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.                                                                          Буцах

НЭРТ ЭРДЭМТЭН, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР Д.ЦЭРМААГИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ


НЭГ. ЗОРИЛГО

  1. Оюутан, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхийг дээшлүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх, судлаачийн ёсзүйд суралцах, судалгааны ажилд оролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх, бүтээлийг нь олны хүртээл болгох, харилцан туршлага солилцоход оршино.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

Их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн бакалавр, магистрант оюутнууд оролцоно.

ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1. Тус ЭШБХ-ыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Эхний шатанд хуралд ирүүлсэн нийт эрдэм шинжилгээний бүтээлүүдээс 12 - ийг (магистрант 6, бакалавр-6 ) шалгаруулна.

3.2. Шалгарсан 12 илтгэл эрдэм шинжилгээний бага хуралд тавигдана.

3.3. Хуралд ирүүлсэн бүх өгүүлэл, илтгэлээр эмхэтгэл гаргана

3.4 Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрмаагийн бүтээлийн танилцуулга хийгдэнэ.

ДӨРӨВ. ИЛТГЭЛ, ӨГҮҮЛЛИЙН ЧИГЛЭЛ

4.1 Газар тариалан

4.2 Хөдөө аж ахуй ба уур амьсгал

4.3 Хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал

4.4 Агроэкологи

4.5 Хөдөө аж ахуйн эдийн засаг

ТАВ. ИЛТГЭЛҮҮД НЬ ДАРААХ АГУУЛГЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙНА. ҮҮНД:

5.1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх

5.2. Онол, практикийн ач холбогдолтой байх

5.3. Шинэлэг санаа дэвшүүлсэн, нийгэм болон мэргэжлийн хүрээнд ач холбогдолтой байх

5.4. Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх

ЗУРГАА. УРАЛДААНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮДИЙГ ДАРААХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭЭР ШАЛГАРУУЛНА.

6.1. Судалгааны мэдээлэл боловсруулсан байдал

6.2. Туршилт болон судалгааны үр дүнг тооцсон байдал

6.3. Илтгэлийн хэл найруулга, илтгэх ур чадвар

ДОЛОО. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

Бакалавр

Тэргүүн байр - нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал (200000 төгрөг)

Дэд байр - нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал (150000 төгрөг)

Гутгаар байр - нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал (100000 төгрөг)

Тусгай байр - нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал (50000 төгрөг)

Магистр

Тэргүүн байр - нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал (250000 төгрөг)

Дэд байр - нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал (200000 төгрөг)

Гутгаар байр - нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал (150000 төгрөг)

НАЙМ. ХУГАЦАА

  1. Бүтээл хүлээн авах: 2019 оны 12 дугаар сарын 6 – ны өдөр 1800 цаг хүртэл
  2. , Enkhtuya@sab.edu.mn хаягуудаар хүлээн авна.
    1. Эрдэм шинжилгээний илтгэлийн 1-р шатны шалгаруулалтын үр дүнг мэдээлэх:

2019 оны 12 дугаар сарын 9-ны өдөр

  1. 1-р шатны шалгаруулалтад тэнцсэн илтгэлийг толилуулга (PPT) хэлбэрээр хүлээн авах:

2019 оны 12 дугаар сарын 10 – ны 1800 цаг хүртэл.

8.4 Эрдэм шинжилгээний илтгэлийн эцсийн шалгаруулалт: 2019 оны 12 дугаар сарын 11 - ны Лхагва гарагт сургуулийн хурлын танхимд 1400 цагт нээлттэй болно ( урилга, хөтөлбөрт тодорхой заана).

Ес. БИЧВЭРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэр, хаяг
  • Өгүүллийн хураангуй
  • Түлхүүр үг
  • Өгүүллийн оршил
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Ишлэл татсан ном, зохиолын нэрс
    1. Өгүүллийг Microsoft word 2003-аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонтын 12 pt үсгийн өндрийг сонгон мөр хооронд 1.15 зайтай, 4-6 хуудсанд багтаан бичнэ.
    2. Өгүүллийг А4 хэмжээтэй цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2.5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаар тавихгүй.
    3. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд 12 pt өндөртэй мөр голлон бичигдэнэ.
    4. Өгүүллийн хураангуйг 200 үгэнд багтааж бичнэ.
    5. Өгүүлэлд 2-3 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.
    6. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг, фото зураг нь 300 dpi нягтаршилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *. BMP, *.GIF өргөтгөлтэй буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
    7. Ном зүйн бичилтэд олон улсын АРА стандартыг мөрдөнө.

Даваасүрэн.А., 2010.,Олон улсын валют, санхүү, зээлийн харилцаа., УБ., х-348 /гэх мэт

Холбоо барих утас: Д.Нандинцэцэг 99376887, Б.Энхтуяа 88066512, Ц. Сансаргэрэл 99760670,

Зохион байгуулагч:

ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль

2019 он

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01