АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Дархан-ХААИС-д хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх

7.1. Олон улс, улс, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 5 байранд шалгарагсдыг ерөнхий шалгалтын болзол хангасан мэргэжлээр шууд элсүүлнэ.
7.2. Дархан-ХААИС-ийн лицей сургуулийг төгсөгчдийг шууд элсүүлэн суралцуулна.
7.3. Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, шаардлагыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлж болно. Үүнийг Аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулна.
7.4. Хөдөө аж ахуйн салбарын үе дамжсан мэргэжил, арга ухааныг өвлүүлэх үүднээс иргэдийн хүсэлтээр тэдний залгамжлагчийг элсүүлэн суралцуулж болно. Энэ нөхцөлд дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

  • Аймгийн Засаг даргын тамгын газрын албан тодорхойлолт
  • Элсэхээр хүсэгчийн болон эцэг эхийн өргөдөл, 3 үеийн түүх
  • Элсэхээр хүсэгчийн боловсролын баримт бичиг

7.5. Дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн элсэхээр хүсэгчээс сургуулийн элсэлтийн шалгалтын комисс суурь шалгалт авч элсүүлнэ. Тухайн элсэгчийн эзэмшсэн мэргэжлийн дипломын дүнг дүйцүүлэн тооцож болно.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01