АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ

Эрхэм зорилго

Тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн дээд боловсролын суурь мэдлэгийг эзэмшүүлэх сургалт, судалгаа явуулна.

Сургалт

Дээд боловсролын байгуулагуудын бүтцийн өөрчлөлтөөр манай сургууль 2015 оны 01 сарын 26-ны өдрийн 27-р тогтоолоор ХААИС-ийн харьяа УГТХ-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль болж, 2015 оны 10 сарын 19-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр “Ерөнхий эрдэм” тэнхимийн нэрийг “Суурь шинжлэх ухааны тэнхим” болгон шинэчлэн өөрчилсөн бөгөөд тус тэнхимд одоогоор нийт 14 үндсэн багш, АНУ-ын олон улсын сайн дурын байгууллага Энх Тайвны Корпусын мэргэжилтэн багш 1, лаборант 1, тэнхимийн туслах ажилтан 1, гэсэн бүтэцтэйгээр бүх мэргэжлийн бакалаврын сургалтын дээд боловсролын суурь хичээлүүдийн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Бидний дунд дэд профессор багш 2, боловсролын тэргүүний ажилтан 3, сургуулийн шилдэг арга зүйч багш 3, спортын мастер багш 1 тус тус ажилладаг.

Тус тэнхим нь өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерийн лаборатори 2, физикийн лаборатори 1, химийн лаборатори 3, гадаад хэлний 2, нийгмийн ухааны кабинет 1, биеийн тамирын танхим бүхий материаллаг баазыг түшиглэн чадамжид суурилсан шавь төвтэй сургалтын бодлого технологи хэрэгжүүлж сургалтыг явуулж байна.

Суурь шинжлэх ухааны тэнхим нь оюутан сурагчдын чөлөөт цагаар математик, гадаад хэл, мэдээлэл технологи, хими, физикийн хичээлүүдээр уралдаан олимпиад зохион явуулах, багш ажилчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтууд, “Монгол хэл-соёл”, “Хөгжлийн хөтөч”, ”Химичид”, ”Үндэсний бөх”, ”Манлайлал”, “Бүтээлч уншигчид” клубүүдийг ажилуулахаас гадна оюутнуудын нийгмийн чадварыг нэмэгдүүлэх сургалт, “Quiz champion”, “Хэзээ? Хаана? Юу?”, “Өөрийгөө оллоо”, “Гадаад дууг хэн сайн дуулах вэ?”, “Оюутны намрын спортын наадам” гэх мэт танин мэдэхүйн тэмцээн болон оюутны бие бялдар хүмүүжил болон биеийн тамирийн төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион явуулдаг.

Гадаад дотоод хамтын ажиллагаа

Тус тэнхим нь АНУ-ын олон улсын сайн дурын байгууллага Энх тайвны корпус, ЖАЙКА олон улсын байгууллага, КОЙКА олон улсын байгууллага, Зүүн Хятадын их сургууль, Недерландын Вагиненгийн их сургууль, Өвөр Монголын Их Сургууль, ОХУ-н Буриад улсын ХАА-н академийн гадаад хэлний факультеттай оюутан болон багш мэргэжилтэн солилцох, багш нар мэргэжил дээшлүүлэх хамтарсан сургалт, судалгааны ажил зохион байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтын бүтээл туурвих зэрэг олон хэлбэрээр нягт холбоотой ажиллаж байна. Мөн түүнчлэн дотоодын их дээд сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд болон мэргэжлийн холбоодуудтай сургалт, судалгаа, уулзалт зөвлөгөөн, олимпиад, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, ажилтнууд:

Нэр Албан тушаал Зэрэг, цол Өрөө Э-шуудангийн хаяг
Г.Баттулга Тэнхимийн эрхлэгч Доктор /Ph.D/ 207 battulga@sab.edu.mn
Ц.Нандинсүрэн Дэд проф/багш Доктор /Ph.D/ 209 nandinsuren@sab.edu.mn
Victoria.J Дэд проф/багш Доктор /Ph.D/ 209 vjordan398@mail.com
Я.Баянжаргал Ахлах багш Магистр 208А bayanjargal@sab.edu.mn
Ц.Буянхишиг Ахлах багш Докторант 102Б buyankhishig@sab.edu.mn
Ц.Мөнхзул Багш Докторант 209 munkhzul@sab.edu.mn
П.Буянтогтох Багш Докторант 209 buyantogtokh@sab.edu.mn
Д.Эрдэнэбилэг Багш Докторант 209 erdenebileg@sab.edu.mn
Д.Энхтуяа Багш Магистр 208Б enkhtuyad@sab.edu.mn
Д.Магсаржав Багш Магистр 102Б magsarjav@sab.edu.mn
Н.Энхмаа Багш Магистр 209 enkhmaa@sab.edu.mn
С.Дарханбаатар Багш Магистр 208Б darkhanbaatar@sab.edu.mn
О.Жаргалцэнгэл Дадлагажигч багш Магистр 118Б jargaltsengel_99@yahoo.com
Б.Номин Дадлагажигч багш Магистр 209 nomin@sab.edu.mn
Б.Мөнхбат Гэрээт багш Магистрант 102Б munkhbat@sab.edu.mn
Б.Оюунчимэг Химийн лаборант Магистр 209 oyunchimeg@sab.edu.mn
М.Батцоож Тэнхимийн туслах ажилтан Магистрант 207 battsooj@sab.edu.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01