АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа
сургуулийн Инженерийн тэнхимийн танилцуулга

Эрхэм зорилго

Инженерчлэлийг экологижсон амьдралын ухаан болгоход чиглэгдсэн дэвшилтэт сургалт, судалгааны ажлыг явуулахад оршино.

Сургалт

Инженерийн тэнхим нь 1969 оноос хойш тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа тус сургуулийн ууган тэнхимийн нэг бөгөөд бэлчээр усжуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр ХАА-н болон байгаль орчны салбарт 4000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэжээ. Манай төгсөгчдийн 60 гаруй хувь нь мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Тус тэнхим нь тэнхимийн дэд профессор 1, докторант 6, ахлах багш 5, боловсролын тэргүүн-2, салбарын тэргүүн-6 багшлах бүрэлдэхүүнтэйгээр Усны барилга байгууламжийн инженер, Газар зохион байгуулалтын инженер, Эдэлбэр газрын кадастр зураглалын инженер, Инженер механик мэргэжлийн сургалтыг бакалаврын түвшинд өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр эрхлэн явуулдаг. Мөн тус тэнхимийн дэргэдэх “Зам” сургалтын төвд

Авто жолоо (B ангилал), Механизмын жолоо (Е ангилал)-ны сургалтууд зохион байгуулагддаг. Бид сургалтаа өндөр хүчин чадал бүхий компьютерийн 2 лаборатори, усны барилгын болон механикийн 2 лаборатори, мэргэжлийн 5 танхим, орчин үеийн шаардлагад нийцсэн ArcGIS9.3, Erdas Imagine 8.4, AutoCAD 2010, QuantumGIS зэрэг мэргэжлийн программ хангамж болон БНХАУ-ын Kolida фирмийн электрон total station, Япон улсын Pentax фирмийн электрон теодолит, Sincon фирмийн автомат нивилер ашиглан сургалтаа явуулдаг.

Судалгааны ажил

Инженерийн тэнхимд газар ашиглалт, төлөвлөлт, кадастрын зураглал, бэлчээр ашиглалт, газрын үнэлгээ, нөхөн сэргээлт, хиймэл дагуулын мэдээгээр ландшафтын төлөв байдлыг үнэлэх, зураглах, газар тариалангийн үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэл, усалгаатай газар тариалангийн агротехник зэрэг чиглэлээр хавсарга болон суурь судалгааны ажлууд хийгдэж байна. Түүнчлэн лаг боловсруулж био - газ үйлдвэрлэх туршилтын станц, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, геодезийн хэмжилт, кадастрын зураглал, төмс хүнсний ногооны фермерийн аж ахуй, дулааны цахилгаан станцын яндангийн хазайлтын хэмжилт зэрэг гэрээт болон төсөлт ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Тус тэнхим нь ОХУ-ын Буриад улсын В.Р.Филипповын нэрэмжит Хөдөө Аж Ахуйн Академи, ОХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын Их Сургууль, ӨМӨЗО-ы Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Японы Негата мужийн Техникийн дээд Сургууль, ХБНГУ-ын Ваймерын Барилгын Их Сургууль, БНХАУ-ын Ганасу мужийн Цөл судлалын хүрээлэн, Исланд улс дахь Нэгдсэн Үндэсний Их Сургууль, Энэтхэг улсын Зайнаас тандах судлал ба Газар зүйн мэдээллийн системийн хүрээлэн зэрэг гадаадын их дээд сургууль, ЭШ-ний байгууллагуудтай багш оюутан солилцох, багш нарын мэргэжил дээшлүүлэх, ХБНГУ-ын GTZ – Санхүүгийн кадастр төсөл, Усны нэгдсэн менежментийн чиглэлээр МоМо төсөлд хамтарсан сургалт судалгааны ажил хийх, төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.

Герман улсын Монгол улсад хэрэгжүүлж буй МоМо төсөл болон Terrestris компанитай хамтран QGIS программ дээр үндэслэн GIS-ийг ашиглах, орон зайн мэдээллийг бие даан хэмжиж боловсруулах, дэлхий дахинаа нээлттэй чөлөөт OpenStreetMap(OSM) портальд оруулах зэрэг ажлуудыг хийж байна.

Нэр

Албан тушаал

Зэрэг цол

Өрөө

Э-шуудан хаяг

П.Содгэрэл

Тэнхмийн эрхлэгч

Доктор

308

sodgerel@sab.edu.mn

Л.Доржготов

Ахлах багш

Докторант

310

dorjgotov@sab.edu.mn

А.Нарантуяа

Ахлах багш

Докторант

310

narantuya@sab.edu.mn

П.Зоригт

Ахлах багш

Магистр

304

zorigt@sab.edu.mn

Т.Азжаргал

Ахлах багш

Докторант

310

azjargal@sab.edu.mn

Л.Пүрвээ

Багш

Докторант

105

purvee@sab.edu.mn

Ц.Ганбаатар

Багш

Докторант

126

ganbaatar@sab.edu.mn

А.Эрдэнэчимэг

Багш

Магистр

304

erdenechimeg@sab.edu.mn

Ч.Амармэнд

Багш

Магистр

310

amarmend@sab.edu.mn

С.Амаржаргал

Дадлагажигч багш

Магистр

310

amarjargals@sab.edu.mn

Т.Байгальцэцэг

Дадлагажигч багш

Магистр

310

baigaltsetseg@sab.edu.mn

П.Тэрбиш

Дадлагажигч багш

Магистрант

126

terbish@sab.edu.mn

Н.Батбаяр

Тэнхмийн туслах ажилтан

Магистрант

308

batbayar@sab.edu.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01