АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Эрхэм зорилго
Ногоон эдийн засгийн бодлогыг дээдэлсэн, чадварлаг эдийн засагч менежерүүдийг бэлтгэх сургалт, судалгаа явуулна.

Сургалт
Тус тэнхимд 15 үндсэн багш, 1 зөвлөх профессор, 2 цагийн багш, 1 тэнхимийн туслах ажилтан гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бидний дунд доктор багш 5, докторант багш 8, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт багш 1, Алтан гадас одонт багш 1, Хөдөлмөрийн хүндэт медальт багш 2 , Боловсролын тэргүүний ажилтан 1, Санхүү банкны тэргүүний ажилтан 1, ХАА-н тэргүүний ажилтан 3, соёл, аялал жуулчлалын яамны тэргүүн 1, Дархан-Уул аймгийн тэргүүний ажилтан 3, мэргэшсэн нягтлан бодогч 1 бүхий багшлах бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

2002 онд “Агро эдийн засаг удирдлага” мэргэжлээр анхны төгсөлт хийснээс хойш нийт 991 мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Одоо тус тэнхим нь 312 оюутантайгаар бакалаврын түвшинд нягтлан бодох бүртгэл, маркетингийн менежмент, эдийн засаг, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын менежментийн чиглэлээр, магистрын түвшинд “Бизнесийн удирдлага”-ын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Бид нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежмент, аялал жуулчлал, эдийн засгийн мэргэжлийн 4 танхим, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерийн лаборатори, Ноён санхүүгийн програм, E-Veiws, SPSS зэрэг мэргэжлийн болоод статистик боловсруулалтын програм хангамжуудыг ашиглан сургалт явуулдаг.

Эрдэм шинжилгээ
Бизнес удирдлагын тэнхимд одоогоор “Хучлагатай тариалангийн талбайн хөрсний шим тэжээлийн бодисын хангамж, түүнд бордооны нөлөө” ШУ-ны төсөл, “Хучлага үүсгэх, ургамалд хучлагын нөлөөг илрүүлэх” ШУ-ны төсөл, “Гидропоник орчинд навчит ногоо ургуулах арга” ШУ-ны төсөл, "Дулаан шарын гол ТӨХК байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, шинжилгээ” гэрээт ажил, “Бизнес судлал сургалтын төвийн ёс зүйн код боловсруулах” гэрээт ажил, МҮИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын их сургууль TV9 телевизийн "Домогийн мөрөөр" аялал жуулчлал, шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтрүүлэг /Хамтарсан гэрээт ажил/, “ДУА-ийн аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөлтөнд зөвлөж ажиллах” гэрээт ажил, “ДУА-н уур амьсгалын өөрчлөлт” гэрээт ажил, "Жүр үр ХХК Дархан салбарын бизнес төлөвлөгөө” гэрээт ажил , "Мөнх тод үйлс ХХК Цэвэр усны төсөл” зэрэг гэрээт ажлууд гүйцэтгэж байна.

Мөн “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд “Төмс хадгалалтын үеийн эдийн засгийн үр ашиг” төсөлд хамтран ажиллаж Жаргалант, Улаанбаатар, Дархан –Уул аймагт байгаа зоорины эдийн засгийн үр ашгийн судалгааг хийсэн. Тус тэнхимийн багш нар 2008 оноос “Орхон сумын нөөшилсөн ногооны маркетингийн судалгаа”, “Сургалтын пүүс”, “Удирдлагын арга барилын судалгаа”, “Байгууллагын бизнес төлөвлөгөө боловсруулах”, “Сүүний бодит нөөц ба сүү хүлээн авах байршлын судалгаа”, “Анагаах ухааны их сургуулийн 2013-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, АХБ, Японы ядуурлыг бууруулах сангийн төсөл-“Уур амьсгалын өөрчлөлтөнд зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл”, “Хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх “ сэдэвт лекц Дохиолол хамгааллын I анги дээр гэрээт ажил, Барилгын арматурын зах зээлийн багтаамж болон өрсөлдөгчийн судалгаа” гэрээт ажил зэрэг томоохон хэмжээний судалгааны төсөл болон гэрээт ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Гадаад дотоод хамтын ажиллагаа
Тус тэнхим нь Голландын ахмад экспертүүдийн холбоо, ЖАЙКА Олон улсын байгууллага, Египетийн ХАА-н олон улсын төв, Москвагийн Эдийн Засаг Статистикийн Их сургууль, БНХАУлсын Жинан хотын ХАА-н төв, Вагиненгийн их сургууль, Хөх хотын Тариалангийн Их сургуулийн Эдийн Засгийн сургууль, ОХУ-н Буриад улсын ХАА-н акедемийн Эдийн засгийн факультеттай оюутан болон багш мэргэжилтэн солилцох, багш нар мэргэжил дээшлүүлэх, хамтарсан сургалт, судалгааны ажил зохион байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтын бүтээл туурвих зэрэг олон хэлбэрээр нягт холбоотой ажиллаж байна. Мөн түүнчлэн дотоодын Их дээд сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд болон мэргэжлийн холбоодуудтай сургалт, судалгаа, уулзалт зөвлөгөөн, олимпиад, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Тэнхимийн багш, ажилтнууд:

Овог нэр

Зэрэг цол

Албан тушаал

Өрөө

Э-шуудан

Л.Оюунгэрэл

Магистр

Тэнхимийн эрхлэгч

201

oyungerel@sab.edu.mn

С.Лувсандаш

Доктор

Дэд профессор

313

luvsandash@sab.edu.mn

Ү.Хадбаатар

Доктор

Дэд профессор

313

khadbaatar@sab.edu.mn

З.Нэрмаа

Доктор

Дэд профессор

313

nermaa@sab.edu.mn

В.Бямбасүрэн

Доктор

Дэд профессор

217

byambasuren@sab.edu.mn

Н.Наранцэцэг

Магистр

Ахлах багш

218

narantsetseg@sab.edu.mn

Д.Даваахүү

Магистр

Ахлах багш

313

davaakhuu@sab.edu.mn

Я.Баярцэцэг

Магистр

Ахлах багш

313

bayartsetseg@sab.edu.mn

С.Болорцэцэг

Магистр

Ахлах багш

313

bolortsetseg@sab.edu.mn

Ж.Хонгорзул

Магистр

Багш

313

khongorzul@sab.edu.mn

М.Сайханчимэг

Магистр

Багш

313

saikhanchimeg@sab.edu.mn

П.Алтанпүрэв

Магистр

Багш

217

altanpurev@sab.edu.mn

Ц.Амаржаргал

Магистр

Багш

313

amarjargal@sab.edu.mn

Д.Батцэцэг

Магистр

Багш

217

battsetseg@sab.edu.mn

Б.Ундрах

Магистр

Дадлагажигч багш

313

undrakh@sab.edu.mn

Х.Солонго

Магистр

Дадлагажигч багш

313

solongo@sab.edu.mn

Б.Нарангэрэл

Бакалавр

Тэнхимийн туслах ажилтан

201

narangerel@sab.edu.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01