АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжил: Агрономи
Мэргэжлийн индекс: D620800

Мэргэжлийн зориулалт: Агрономч мэргэжилтэн нь хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд агрономич, төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, энэ чиглэлийн сургалтын байгууллагад багшаар ажиллана.


Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Агрономч нь онол практикийн гүн бат мэдлэгтэй, газар тариалангийн ажлыг зохион байгуулах, технологийн эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх, гардан гүйцэтгэх чадвар, цаг үеийн мэдрэмж сайтай, хууль эрх зүй, санхүү бизнесийн өндөр боловсролтой, түүнийгээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чаддаг байна. Мөн нийгмийн болон мэргэжлийн ёс зүйг хүндлэн дагадаг, экологийн боловсролтой, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, шинжлэх ухаан технологийн өсөлт дэвшилтийг өөрийн салбарт хэрэгжүүлэгч байна.


Мэргэжилтний мэдлэг чадвар:

Агрономч нь суралцах хугацаандаа суурь ухаан, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу тодорхой дарааллаар бүрэн судалж, монгол орны өвөрмөц нөхцөлд таригдаж байгаа ХАА-н таримлуудын тарилт, хураалт, хөрс боловсруулалтын технологийн үндсийг эзэмшин, газар тариалан, ургамлын аж ахуй, таримлын селекци, хөрс-агрохими, ургамал хамгаалах зэрэг мэргэжлийн чиглэлээр үйлдвэрлэлийг удирдах дадал чадвартай, хамгаалагдсан хөрсний аж ахуй, ХАА-н бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулах, хөрс уур амьсгалын өөрчлөлт хувиралтанд газар тариалангийн технологийг оновчтой хөтлөн явуулж, агроэкологийн тэнцвэртэй байдлыг хангах онол практикийн мэдлэгийг эзэмшсэн байна.

Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжил: Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй
Мэргэжлийн индекс: D 620700
Мэргэжлийн зориулалт:

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:

Газар тариалангаар мэргэшсэн фермер нь олон салбарт фермерийн аж ахуйг удирдан зохион байгуулах мэргэжлийн өргөн мэдлэгтэй, эдийн засаг, хууль эрх зүй, санхүү бизнесийн боловсролтой, ёс суртахууны өндөр хүмүүжлийг эзэмшсэн байна. Мөн нийгмийн болон мэргэжлийн ёс зүйг хүндэтгэн дагадаг, шинжлэх ухаан техникийн дэвшлийг сурталчилан хэрэгжүүлэгч, ажиллагсадын нийгмийн асуудал, ахуй амьдрал, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйд анхаарал тавьдаг мэргэжилтэн байна.

Мэргэжлийн мэдлэг чадвар:
Газар тариалангаар мэргэшсэн фермер бакалавр нь сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан мэдлэгээ фермерийн аж ахуйг удирдан зохион байгуулахад хэрэгжүүлж чаддаг, манай оронд таригддаг үндсэн таримлуудыг технологийн дагуу тариалж, усалгаатай тариалан, газар тариалангийн бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт бусад аж ахуйн шинэ хэлбэрүүдтэй хослуулан, хөгжүүлэх чадвартай бүтээлч эрэлч мэргэжилтэн байх болно.


Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжил: Агрохими, хөрс судлал
Мэргэжлийн индекс: D 621000
Мэргэжлийн зориулалт: Хөрс судлаач-агрохимич мэргэжилтэн нь хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллага, лабораторид хөрс судлаач, задлан шинжээч, ЭШ-ний ажилтан, энэ чиглэлийн сургалтын байгуулагад багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавигдах шаардлага:
Агрохими хөрс судлагч нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд тэнцэхүйц эдийн засаг, менежмент, маркетинг, хууль эрх зүй болон мэргэжлийн онол практикийн гүн бат мэдлэгтэй, байгаль экологийн аливаа үзэгдлийг зөв бодитой байр суурьнаас үнэлж чаддаг, улс эх орон, тухайн салбар болон байгууллагын өмнө тулгарч буй зорилтыг соргогоор мэдэрч түүнийг шийдвэрлэхэд идэвхитэй оролцдог, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, нөхөрсөг, харилцааны өндөр соёлтой, мэдлэг мэргэжлээ байнга бие даан дээшлүүлэх чадвартай, ажил хэрэгч, бүтээлч, шинжлэх ухааны ололт амжилт, шинэ техник технологийг эзэмших чадвартай боловсролын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн байна.

Мэргэжилтний мэдлэг чадвар:
Агрохими хөрс судлалын мэргэжилтэн нь боловсролын суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу тодорхой дарааллаар бүрэн судласны үндсэн дээр газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг байгууллагын аж ахуй нэгжийн тариалангийн талбайд хөрсөнд шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт өгөх, хөрсний үржил шимийг хамгаалах, дээшлүүлэх зорилгоор бордоог шинжлэх ухааны үндэслэлтэй үр ашигтай хэрэглэж га-ийн ургац ба чанарыг нэмэгдүүлэх мөн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах зохистой мэдлэгтэй тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулах чадвар эзэмшинэ.

Мэргэжилтний мэдвэл зохих дадал чадал:
Агрохими хөрс судлал мэргэжлээр бэлтгэгдэх мэргэжилтэн нь хөрсний үржил шимийн буурч байгаа хүчин зүйлийн төрөл, зэрэглэлийг зөв тогтоон, түүнтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах, хөрсөнд агрохимийн шинжилгээ хийж түүний зураглалыг зохион шинжлэх ухааны үндэстэй бордож сайжруулах, тухайн таримлын тэжээлийн дутагдлын төрөл, хэлбэрийг тогтоож бордох оновчтой аргыг сонгон хэрэглэх зэрэг тариалангийн үйлдвэрлэл эрхлэх болон судалгаа шинжилгээний ажил явуулах дадал чадвар эзэмшинэ.


Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжил: Жимс, ногооны аж ахуй
Мэргэжлийн индекс: D620802
Мэргэжлийн зориулалт: Жимс, ногооны мэргэжилтэн нь төрөл бүрийн жимс ногоо, чимэглэлийн ургамлын чиглэлээр улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, энэ чиглэлийн сургалтын байгууллагад багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Жимс, ногооны мэргэжилтэн нь онол практикийн гүн бат мэдлэгтэй, жимс жимсгэнэ, чимглэлийн ургамал, хүнсний ногооны ажлыг зохион байгуулах, технологийн эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх, гардан гүйцэтгэх чадвар, цаг үеийн мэдрэмж сайтай, хууль эрх зүй, санхүү бизнесийн өндөр боловсролтой, түүнийгээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чаддаг байна. Мөн нийгмийн болон мэргэжлийн ёс зүйг хүндлэн дагадаг, экологийн боловсролтой, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, шинжлэх ухаан технологийн өсөлт дэвшилтийг өөрийн салбарт хэрэгжүүлэгч байна.

Мэргэжилтний мэдлэг чадвар:
Жимс, ногооны мэргэжилтэн нь суралцах хугацаандаа суурь ухаан, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу тодорхой дарааллаар бүрэн судалж, монгол орны өвөрмөц нөхцөлд таригдаж байгаа жимс жимсгэнэ, ил болон хамгаалагдсан хөрсний ногоо ургуулах технологийн үндсийг эзэмшиж, зохион байгуулан удирдах дадал чадвартай, жимс жимсгэнэ, хүнсний ногооны бүтээгдэхүүнийг хадгалах, дахин боловсруулах, онол практикийн чадварыг эзэмшсэн байна.

Мэргэжлийн тодорхойлолт
Мэргэжил: Ойн үйлдвэрлэлийн техник, технологи
Мэргэжлийн индекс: D082101
Мэргэжлийн зориулалт:

БОНХЯ,ҮХААЯ, ОСХТ, ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, хот, аймгийн ойн аж ахуй, ойн анги, тэдгээрийн сумын ба сум дундын ойн анги, ойн нөхөрлөлд мэргэжилтэн, улсын ба орон нутгийн ойн байцаагч, ойн мэргэжилтэн, шинжээч, менежер, захирал, эзэн, ажилтан, НААҮГ-ийн хот суурин газрын ногоон байгууламжийн технологич, дендрологич зэрэг албан тушаалын ажил эрхлэхийн зэрэгцээ өөр бусад салбарт мэргэжлээрээ хөрвөн ажилладаг.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Ойн аж ахуйг мод бут сөөгний биологид нийцүүлэн зөв хэрэглэх, ойн үйлдвэрлэлийг эрсдэлгүйгээр зохион байгуулах оюуны чадавхитай байх, бие даасан судалгаа шинжилгээний ажил явуулах, баг бүрдүүлж ажиллах, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, амжилт, загварчлалуудыг практикт бүтээлчээр хэрэглэх чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай байна.

Мэргэжилтний мэдлэг чадвар: Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтыг ойн үйлдвэрлэлд нэвтрүүлж, ашиглаж, эзэмшиж, бүтээлчээр хэрэгжүүлэх, иргэдийг ойн, экологийн мэдлэг боловсролтой болгох ур чадвартай байна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01