АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Эрхэм зорилго: Ногоон ирээдүйг цогцлоон, байгаль орчныг хамгаалах чадвартай газар тариалан, ойн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, сургалт судалгаа явуулна.

Сургалт:

Агрономын тэнхим нь анх ХААИС-ийн УГТСЭШХүрээлэнгийн захирлын 1993 оны 3-р сарын 15-ны өдрийн 83-р тушаалаар Газар тариалангийн тэнхим нэртэйгээр шинээр байгуулагдан, ерөнхий агроном, жимс, ногооны агроном, агрофермер технологич бакалаврын зэрэгтэй дээд боловсролтой мэргэжилтэнг өдрөөр, агрономичдыг эчнээгээр сурган бэлтгэж ирсэн. 1999-2002 онуудад Газар тариалангын тэнхим, 2004 онд Агрономын тэнхим, 2006 онд Агрономын тэнхим, Экологийн тэнхимүүд нэгдснээр Агроэкологийн тэнхим, 2014 оны 04-р сарын 1-нээс Агрономын тэнхим болон шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Одоо тус тэнхим нь 21 үндсэн багш, 1 зөвлөх профессор, 1 докторант, УГТЭШХүрээлэнгийн доктор, профессор 13 багш ажиллаж байна.

Бидний дунд Монгол улсын ШУ-ны гавъяат зүтгэлтэн, ШУ-ны доктор профессор 1, доктор дэд профессор 6, Тэнхимийн дэд профессор 1, Монгол улсын зөвлөх агрономч 3, ШУ-ны тэргүүний ажилтан 3, Боловсролын тэргүүний ажилтан 2, ХАА-н тэргүүний ажилтан 4 тус тус ажилдаг. 1996 оноос хойш газар тариалан, ойн салбарт өдөр, эчнээ, магистрын мэргэжилтэй 640 гаруй боловсон хүчин бэлтгэн гаргаад байна.

Агрономын тэнхим нь агроном, газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй, жимс ногооны агроном, агрохими, хөрс судлал, ойн үйлдвэрлэлийн техник технологи мэргэжлүүдээр бакалавар, агрономын чиглэлээр эчнээ, магистрын сургалт явуулдаг. Бид сургалтандаа Ойн аж ахуй, Ургамлын аж ахуйн кабинет 2, өндөр хүчин чадал бүхий иж бүрэн Хүнсний ногооны хадгалалт, боловсруулалт, Хөрс-агрохимийн 2 лаборатори. Практик дадлагын хүнсний ногооны хүлэмж 1, мод үржүүлгийн хүлэмж 1, сургалт, үйлдвэрлэлийн полигон 1, хүнсний ногооны хадгалалтын зоорь 2 зэргийг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Эрдэм шинжилгээ:

Агрономын тэнхим нь Усалгаатай тариалангийн технологи боловсруулах, уур амьсгалын өөрчлөлттэй үед хөрсний микроорганизм үржил шимийн өөрчлөлт, хөрс хамгаалах элдэншүүлэггүй технологи боловсруулах, тариалангийн хөрсний үнэлгээ өгөх, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн тэжээлийн элементийн балансыг судлах, компост бордоо боловсруулах, үр тарианы ургамлын шинэ сорт илрүүлэх, ойн нөхөн сэргээлт, ойг хөнөөлт хортон шавжаас хамгаалах, ойн сангийн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тайлан, менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг чиглэлээр суурь болон хавсрага судалгаа явуулж байна.

Гадаад дотоод хамтын ажиллагаа:

ОХУ-ын Буриад улсын В.Р.Филипповын нэрэмжит ХАА-н академийн Агрономийн факультет,
· ОХУ-ын Буриад улсын ШУ-ны академийн Сибирийн салбарын нөөц ашиглалтын хүрээлэн,
· БНХАУ-ын Бээжэн дэхь Хүнсний ногоо, жимсний хүрээлэн,
· БНХАУ-ын Янлин хотын ХАА-н академи,
· KOIKA Oлон улсын байгууллага,
· Чех улсын ХАА-н Ойн академи,
· БНХАУ-ын Хөх хот дахь ХАА-н их сургууль

ХААИС-ийн Агробиологийн сургууль зэрэг дотоод гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж багш, оюутан солилцох, багш нарын мэргэжил дээшлүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах зэргээр ажиллаж байна.

Агрономийн тэнхимийн багш, ажилтнууд:

Нэр Албан тушаал Зэрэг, цол Өрөө Э-шуудангийн хаяг
Б.Энхтуяа Тэнхимийн эрхлэгч Доктор /Ph.D/ 101 enkhtuya@sab.edu.mn
Ж.Мижиддорж Зөвлөх профессор Доктор /Sc.D/, профессор 306 mijiddorj@sab.edu.mn
Г.Гунгааням Ахлах багш Доктор /Ph.D/, дэд профессор 113 gungaanyam@sab.edu.mn
Ц.Сансаргэрэл Ахлах багш Магистр /M.Sc./ 113 sansargerel@sab.edu.mn
С.Таванжин Багш Магистр /M.Sc./ 113 tavanjin@sab.edu.mn
Э.Мөнхжаргал Дадлагажигч багш Магистр /M.Sc./ 113 munkhjargal@sab.edu.mn
Т.Хишигбуян Дадлагажигч багш Магистр /M.Sc./ 113 khishigbuyan@sab.edu.mn
Х.Баяржаргал Тэнхимийн туслах ажилтан Магистр /M.Sc./ 101 bayarjargal@sab.edu.mn
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01